Эхний хагас жилийн эрүүгийн 10264 хэрэг бүртгэгдсэн.

2004 оноос хойш нууц илрүүлэлттэй гэмт хэрэг 72.8 хувьтай байгаа нь өнгөрөгч оныхоос 4.7 хувь өсөлттэй байгаа юм. Харин үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хүний амь бие, албан тушаалын гэмт хэрэг, компьютер мэдээллийн гэмт хэрэг 2 дахин өссөн байна. Оны эхний хагас жилд 9401 хүн гэмт хэрэгт холбогдсоноос 71.8 хувь нь ажилгүй хүмүүс байгаа юм. Иймд шинээр сонгогдох Засгийн газар ажлын байраар иргэдийг хангаж өгвөл гэмт хэргийн гаралт буурах боломжтойг иргэдийн дунд явуулсан судалгаа нотолж байна.
-Улс орны эхний хагас жилийн эрүүгийн мэдээ гарсан. 10264 хэрэг бүртгэгдсэн. Энэ нь 4.2 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Гэмт хэргийн гаралтыг аваад үзвэл Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймагт нэлээд хэмжээгээр өссөн. Бусад аймагт буурсан байна.
Улсын хэмжээнд 15673 түдгэлзүүлсэн хэрэг байгаа ба илрүүлэх боломжтой гэмт хэрэг олон байгаа юм. Гэмт хэргийн гаралт буурч байгаад ЦЕГ талархаж байгаа бөгөөд цаашдаа гэмт хэргийг улам бууруулахад иргэдийн мэдээллийг илүү ихээр авах хүсэлтэй байгаа юм байна.
MN-25