Тогны хулгайч нартай тэмцэх хэрэгтэй гэнэ

Энэ асуудлыг ЖАЙКА-гийн мэргэжилтэн өргөн дэвшүүлж байгаа юм. Тэрээр Монголд хоёр жилийн гэрээтэй ирэхдээ дан эрчим хүчээр голлон ажиллажээ. Ингээд хоёр жилийн турш судалгаа хийсний эцэст Монголд эрчим хүчний хөшүүрэг болж буй таван үндсэн асуудал байгаа гэж үзэж байгаа юм. Нэгдүгээрт, цахилгааны үнэ өндөр, цахилгааны тасралт их, хүчдэл гүйдэл нь хэвийн бус хэлбэлзэл, гэрлийн байцаагч нарын шударга ажилладаггүй болон хуучирсан тоног төхөөрөмжин дээр тэсч байгаа гэх асуудлууд юм. Хамгийн том хүндрэл бол эрчим хүчний хулгай гэнэ.
-Цахилгаан эрчим хүчний салбарт маш олон асуудал байна. Түүний нэг нь цахилгааны хулгайн асуудал юм. Yүнийг шийдэхэд нэгдүгээрт, хүмүүсийн ухамсрыг өөрчлөх шаардлагатай. Дараачийн асуудал бол цахилгааны хуулийг гаргах асуудал юм. Мөн цахилгаан эрчим хүчний салбарт хөрөнгө хомсдолтой байна. Тийм учраас Монголд цэвэр хөгжлийн механизмыг нэвтрүүлэх шаардлагатай болов уу.
Тэрээр ЕБС-ийн хичээлд эрчим хүчний хичээлийг оруулахаар Боловсрол, соёл шинжлэх ухааны яамтай тохирчээ. Ингэснээр хүүхэд багачууд багаасаа тогны мэдлэгтэй, гамтай хэрэглээнд суралцах гэнэ. Өнөөдөр тэрээр эрчим хүчний ажилтнуудыг цуглуулж УБ хотын цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн дунд судалгаа явуулснаа тайлбарлаж, гарсан зөрчил бэрхшээлүүдийг хэрхэн даван туулахыг тайлбарлалаа. Хамгийн сонирхол татаж байсан уриалга нь тогны мөнгөө төлөхгүй байгаа айл өрх, албан байгууллагыг элдвээр дарамталж төлүүлдэг тийм албыг бий болгох гэсэн санал байсан юм.
MN-25