БНСУ-ын Хёндэ КИА группийн эзэн ноён Жен Мон Гїд төрийн дээд шагнал гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч шагнал гардуулах ёслолын үед хэлсэн үгэндээ Ноён Жен Мон Гу таны Монгол улс, БНСУ-ын худалдааны хамтын ажиллагаа төдийгүй хоёр орны боловсрол болон иргэд хоорондын харилцааг хөгжүүлэн бэхжүүлэхэд урт хугацааны туршид оруулж ирсэн үнэтэй хувь нэмрийг Монголын төр өндрөөр үнэлж ирсэн гэж онцлон тэмдэглэлээ.
Ноён Жен Мон Гї Монгол улсын төрийн эрхэм дээд шагнал хүртсэндээ баяртай байгаагаа илэрхийлээд, миний бие сэтгэл үргэлжид л монголчууд руу, Монгол оронд тэмүүлж байдаг юм. Чингисийн удамт Монгол оронд ирсэндээ баяртай байна. Монгол улсын хөгжил дэвшилд гадаадын хөрөнгө оруулалт чухал ач холбогдолтой, хэрэгцээтэй гэдгийг ойлгож байна. Манай групп Монголын бизнесийг дэмжих уулзалт семинар зохион байгуулж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна. Хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд манай групп цаашид улам бүр идэвхтэй ажиллах болно гэлээ.
MN-25