Будган сумаар буудалцах тоглоомон спортын тэмцээн

Монголд энэ спортоор хичээллэдэг идэвхтэй гишүүн 50 гаруй байдаг гэнэ. Сүүлийн жилүүдэд сонирхогчдын тоо нэмэгдсээр байгаа. Стандарт амралтын газар энэ тэмцээн боллоо. Тэмцээнд гурван баг оролцсон байна. Хүүхэд ахуйдаа нуугдаж тоглодог байсан минь санаанд орж байна гэж сонирхогчид хэлж байсан. Энэ тоглоомыг тоглоход аюулгүйн дүрмийг чанга хатуу баримтлах ёстой. Тоглолтыг зөвхөн зориулалтын талбайд тоглох ёстой бөгөөд 5 метрээс дотогш буудах ёсгүй гэнэ. Толгой, ил хэсэгт мөн буудахгүй байна гэсэн дүрэмтэй байдаг юм байна.
-Монголд шинээр байгуулагдсан, төрийн бус байгууллагын нэг хэлбэр. Монголд бие хамгаалах урлагийг хөгжүүлэх утгаар нь монголчуудын дайчин чанарыг хөгжүүлэх, бас чөлөөт цагийг нь зөв зохистой өнгөрүүлэх, бие бялдрын хүмүүжил олгох чиглэлээр байгуулагдсан холбоо гэж би ойлгодог. Холбооны тэргүүний хувьд би энэ спортыг дэмждэг гэж Монголын Пэйнтболын холбооны тэргүүн С.Ганбат хэллээ.
Энэ спортыг олон нийтэд сурталчлах үүднээс зуны улиралд байнгын талбайг ажиллуулж байгаа. Пейнтболыг сонирхсон хүн бүхэнд нээлттэй гэнэ. Монголын пейнтболын холбоо одоогоос 2 жилийн өмнө байгуулагдсан, их, бага хэмжээний найман тэмцээнийг зохион байгуулжээ. Бие хамгаалах урлагт суралцахад дөхөмтэй спорт гэж энэ спортыг олон улсад үнэлдэг байна.
MN-25

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button