Наадмаар хамгийн их эрх дарх эдлэх машинууд

Зургаан төрлийн мандат А, Б, Г, Д, М, Y/ гаргасан бөгөөд тэдгээр нь тус бүр өөр өөр эрхтэй. Тухайлбал М үсэгтэй мандат зөвхөн хурдан морины барианы газар очих эрхтэй. М мандаттай машин нь барианы газар очихдоо 22-ын шалган нэвтрүүлэх товчоогоор гарч баруун аймаг явдаг замаар явах бөгөөд Эмээлт өртөөгөөр өнгөрөн Шар хөвийн дөрөлжөөр давж тэмдэгт заасан гарцаар баруун гар тийш салж, заагдсан Б тэмдэгт талбайд байрлах ёстой юм байна. Харин Д мандатыг зөвхөн дипломат дугаартай машинуудад олгож байгаа аж. А мандат хамгийн их эрх дархтай. Өөрөөр хэлбэл хүссэн газраа зорчино. Y мандатыг хүмүүс хамгийн хэрэгтэй мандат хэмээн ярьж буй ч энэ нь үйлчилгээний гэсэн утгатай цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа талбайд ч удаан зогсох эрхгүй юм байна. Гэхдээ бүх газраар зорчих эрхтэй. Төв цэнгэлдэх хүрээлэнд очихдоо олимпийн гудамжаар явж төмөр замын гарам, Дунд голын гүүр гараад баруун гар тийшээ эргэж үйлчилгээнийхээ цэгт хүрээд л түргэн эргэх ёстой гэнэ.
Мандат авсан машинууд машиныхаа салхины шилний доод хэсэгт байрлуулах журамтай юм байна.
/Өдрийн сонин, 2004.07.09, 171, 172/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button