Наадмаар үүргийн худалдаа хийлгэхгүй

Өндөр зэрэглэлтэй зочид буудлуудын дэргэдэх зоогийн газрууд 10, 11, 12, 13-нд 0.7-24.00 цагт ажиллаж, 14-нөөс ердийн цагийн хуваариар ажиллана.
Шоу тоглолт, диско бүжиг, караоке зэрэг хөтөлбөр бүхий баарууд 10, 11, 12, 13-нд 15.00-24.00 цагт ажиллаж, 14-нөөс ердийн цагийн хуваариар ажиллана.
Нийтийн үйлчилгээтэй энгийн баарууд 10, 11, 12, 13-нд 15.00-24.00 цагт ажиллаж, 14-нөөс ердийн цагийн хуваариар ажиллана.
Нийтийн үйлчилгээ бүхий гуанз, цайны болон зуушны газар, түргэн хоолны цэг, кафейнууд 10, 11, 12, 13-нд 10.00-22.00 цагт ажиллаж, 14-нөөс ердийн цагийн хуваариар ажиллана.
Yйлдвэр, байгууллага, аж ахуйн нэгжийн доторхи хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар тухайн газрын ажиллах хуваарийг дагаж мөрдөнө.
Тэрчлэн Цэнгэлдэх хүрээлэнгийн гадуур болон Хүй долоон худаг-т хувь хүмүүс үүргийн худалдаа хийхийг хориглосон байна. Худалдаа үйлчилгээ эрхлэх эрхийг 9000 төгрөгөөр олгосон. Гэхдээ энэ эрхийг Yндэсний үйлдвэрлэлийн томоохон үйлчилгээ эрхэлдэг газруудад л олгосон юм билээ.
/Өдрийн сонин, 2004.07.09, 171, 172/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button