УИХ Ерөнхийлөгчийг хууль зөрчсөн гэж үндсэн хуулийн цэцэд ханджээ
Тэд ирцгүй хуралдааныг нээж хуралдуулсан, мөн бүрэн эрх нь баталгаажаагүй байгаа гишүүдийг цуглуулж чуулган нээсэн хэмээн Монгол улсын Ерөнхийлөгчийг хууль зөрчсөн гэж үзлээ. Нэр бүхий 72 гишүүнээс үндсэн хуулийн цэцэд хүсэлт гарган УИХ-ын тогтоолын төсөл санаачилж, УИХ-ын даргад өргөн барьсны дагуу хоёр байнгын хороо хамтран хуралдлаа. Хаалттай хэмээн зарлаж байснаа нээлттэй хийхээр болсон.
Хуралдаанд Ж.Наранцацралт гишүүнийг орж ирэх бараанаар Ц.нОюунбаатар гишүүн үндсэн хууль өөрчлөгдчихөөгүй биз дээ. Танхимд суугаа хэд чинь юу вэ. Дугаар хорооны иргэд биз дээ. Та нар тангараг өргөснөөр УИХ-ын гишүүн болдог гэдгийг мэддэг юмуу гэсэр угтсан юм. Хариуг нь ч гишүүн зүгээр өнгөрөөсөнгүй. Та нарын дээрэлхдэг цаг өнгөрсөн. Төрийн эрх мэдлээ өгсөн шиг өг л дөө. Юунд ингэж харамлаад байгаа юм. Та нарыг ард түмэн сонгосонгүй хэмээн хариуг нь барьж байсан. Хууль зүйн байнгын хорооны дарга дэг журамтай байхыг сануулаад хуралдаан эхэлсэн. Энэ асуултыг Ж.Наранцацралт гишүүн тавьсан. Тэрээр Ерөнхийлөгчид УИХ-ын чуулган зарлан хуралдуулах эрх бий юу, анхны чуулганаар асуудал шийдсэн гэж яриад байх юм. Юу шийдсэн юм бэ, үүнийг хэлж өгнө үү гэлээ.
Төсөл санаачлагч 72 гишүүнээс хариулт хэлэх хүн хэсэгтээ л олдоогүй. Хэсэг хугацааны дараа Ц.Дамиран гишүүн Ерөнхийлөгч чуулган зарлан хуралдуулах эрхтэй. үүнийг зөрчсөн гэж хэн ч хэлээгүй. Харин УИХ-ын чуулган 57-оос дээш хүний ирцтэйгээр хуралдах ёстой. Гэтэл энэ өглөөний хурал 36 гишүүний ирцтэйгээр хуралдсаннь үндсэн хуулийн заалтыг зөрчсөн. Хоёрдугаарт УИХ-ын гишүүний бүрэн эрх нь төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, УИХ-ын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүнд тангараг өргөснөөр дуусгавар болно гэсэн заалт зөрчигдсөн хэмээх хариултыг өгч байлаа.
Харин дээрээс нь нэмж Ц.Нямдорж гишүүн түүний чуулган зарлах эрхэд хэн ч халдаагүй. Харин түүний санаачилгын үр дүнд хууль ёсны бус УИХ-тай болох шиг боллоо. Ийм хууль ёсны бус байж УИХ-ын танхим эзэлчихээд, бүрэн эрх нь хадгалагдаж байгаа гишүүдийн картыг хурааж авсан. М.Энхсайханыг хэн гэх вэ. Та нар ер нь юу юм бэ. Долдугаар сарын сүүлээр чуулганаа хийгээд эрхээ хүлээлгэж өгдөг ёс бий. Та нар хэрэв ийм байдлаар байвал бид сонгуульд оролцсон дүнгээсээ татгалзаж чадна гэх мэтээр нэлээд бухимдсан. Хариуг нь ч Ж.Наранцацралт гишүүн чангахан өгч нэг хэсэгтээ л тэр хоёр нэлээд өндөр дуугаар маргалдаад авсан.
Харин Д.Лүндээжанцан гишүүн УИХ-ын чуулган 57 хүний ирцтэйгээр хүчин төгөлдөр болдог. Мөн тангаргаа өргөж байж гишүүдийн бүрэн эрх нь баталгаажих ёстой. Бид сандал ширээтэй зууралдсан юм алга. Бид одоогийн байдлаар УИХ-ын дарга ч үгүй, Ерөнхий сайдгүй ч болох гээд байна шүү дээ. өнөөдөр Бельгийн вант улсын төлөөлөгчид ирэх гэж байна. Хэн угтаж авч яах юм. Монгол улсад төрт ёс гэж бий. өдөр судраа үзүүлж байгаад тангарагаа өргөөд, ёслолоо ёсоор нь явуулъя хэмээсэн нь танхимыг бага зэрэг зөөллөсөн. Ингээд нэр бүхий гишүүдийн санаачилсан тогтоолын төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн байнгын хорооны гишүүд үзэв.
Чуулган А танхимд болж, гишүүд идэвхтэйгээр оролцов.
УИХ-ын чуулган 20.00 цагт хуралдах тухай тов зарлагдав. Харин өглөөнөөс хойш Эх орон-ардчилал эвслээс сонгогдсон шинэ гишүүд УИХ-ын чуулганы танхимд суусаар л байсан. Харин 20.30 цагийн үед бүрэн эрх нь хэвээр буй УИХ-ын гишүүд чуулганы танхимын гадна цугларцгаав.
Дотор байгаа хэд нь тэдний орж ирэхийг хүлээн, гадаа байгаа хэд нь тэдний гарахыг хүлээж нэг хэсэгтээ л ийм байдал үргэлжилсэн. Энэ зуур танхимд Д.Дэмбэрэлцэрэн гишүүн орж ирэн Сайхан сэрүүхэн танхим шүү гэчихээд гараад явчихав. Харин А танхимд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хийгдэх болж, УИХ-ын дарга с.Төмөр-Очир алх, тамга тэмдгээ зөөлгөж авчирснаар чуулганы хуралдаан эхэлсэн юм. Ерөнхий сайдаас авахуулаад 55 гишүүн цугларчээ.
УИХ-ын сонгуулийн үр дүнд сонгогдсон хүмүүс УИХ-ын чуулганы танхимыг эзэлчихээд бид аргагүйн эрхэнд энд хуралдаанаа хийх болж байна. Тогтоолын төслийн талаар Ерөнхийлөгчид мэдэгдсэн. Хэрэв энэ асуудлаар чуулган хуралдвал оролцоно гэдгээ мэдэгдсэн. Одоо түүнийг хүлээе хэмээн УИХ-ын дарга с.Төмөр-Очир хэлснээр хэсэг зуур Ерөнхийлөгчийг хүлээцгээв.
Гучаад минутын дараа Ерөнхийлөгч ордонд байхгүй байна хэмээснээр чуулганаа эхэлсэн. Хоёр байнгын хорооноос гаргасан дүгнэлтийг С.Батболд гишүүн танилцуулж, үүнтэй холбогдуулж асуулт хариулт үргэлжиллээ. Тэд байнгын хороон дээр гарсан асуултыг ихэвчлэн давтаж байсан бөгөөд ийм юм үзээгүй хэмээн бүгдээрээ халаглацгааж байсан. Энэ бүхнийг шийдэх гол гарц нь үХЦ хэмэн тэд тодорхойлж байсан.
Ерөнхийлөгчийн хийсэн энэ үйлдэл нь хямрал авчирлаа. Ерөнхийлөгч улс төрийн нэг хүчний талд орж байна. Тэр тангарагаасаа няцаж байна. Ерөнхийлөгч өдөөн хатгалга хийчихээд өөрөө алга болчихлоо. Хүнийх нь хувьд түүнд гомдож байна. Түүнийг үзэн ядаж байна хэмээн Ц.Нямдорж гишүүн маш их бухимдаж байсан. Ингээд үХЦ-д хандах хүсэлтийг Д.Оюунхорол гишүүнээс бусаднь дэмжиж ийнхүү Ерөнхийлөгчийг үндсэн хуулийн цэцэд өглөө. Харин энэ үед Эх орон-Ардчилал эвслээс сонгогдсон гишүүд танхимд тэднийг хүлээсээр байсан.
2004.07.10, өдрийн сонин