Гавъяатнуудын тоо нэмэгдлээ

Нийслэлийн ус сувгийн ашиглалтын газрын дарга А.Эрдэнэбаатарт Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан, Нийслэлийн англи хэлний сургалттай Кингс Кидс сургуулийн захирал Ж.Мягмарсүрэнд Монгол Улсын гавьяат багш, Рашаан судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Т.Сүхбаатарт Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Монголжин киностудийн захирал, жүжигчин Н.Батцэцэгт Монгол Улсын гавьяат жүжигчин, Орхон аймгийн прокурор Б.Дашнямд Монгол Улсын гавьяат хуульч, Бөхийн самбо барилдааны эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Эрдэнэбатад Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Монгол охид бөхийн клубын самбо барилдааны тамирчин Б.Батдэмбэрэлд Монгол Улсын гавьяат тамирчин цол тус тус хүртээлээ.
Мөн хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, гадаад харилцаа, батлан хамгаалах, шүүх, төр захиргааны болон төрийн бус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа арим хүмүүст одон медаль УИХ-ын гишүүн Ц.Баасанжавыг Сүхбаатарын одонгоор, Хөвсгөл аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга С.Лувсандаш, БХИС-ийн захирал, хошууч генерал Д.Мягмарыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор, Әрчим хүчний зохицуулах газрын зохицуулагчдын зөвлөлийн дарга Р.Ганжуур, хараагүй хүмүүсийн хедөлмөр сургалтын үилдвэрийн менежер Н.Дашдаржаа, үйлдвэрлэл, худалдааны Талх чихэр ХК-ийн борлуулалтын менежер Н.Дашцоо, Сүлд коллежийн ерөнхий захирал Д.Дашцэдэн, ЗХ-ний Клиникийн төв госпиталын шүдний их эмч Д.Дунгалмэд, Удирдлагын академийн Урлахуйн ухааны хүрээлэнгийн захирал Г.Лхагвасүрэн, МАХН-ын Удирдах зөвлөлийн гадаад харилцаа, хэвлэл мэдээллийн хэлтсийн ажилтан С.Оюунчимэг, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Өнөбаатар, П.Н.Шастины нэрэмжит Клиникийн төв эмнэлгийн дотрын их эмч Д.Төмөр, үйлдвэрлэл худалдааны АПУ ХК-ийн фрезерчин Г.Төрсайхан, УИХ-ын гишүүн Д.Туяа, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга М.Цэрэндорж, Орхон аймаг дахь Монгол-Оросын хамтарсан уул уурхайн баяжуулах Эрдэнэт үилдвэрийн импортын хэлтсийн дарга Н.Цэрэнчимэд, Үндэсний аудитын газрын шинжээч Ц.Эрдэнэчулуун нарыг Алтан гадас одонгоор, БХИС-ийн Цэрэг иргэний харилцааны судалгааны төвийн дарга, хурандаа Г.Мягмаржавыг Цэргийн гавьяаны одонгоор, нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн шүүгч Х.Алтанцэцэг, Орхон аймгийн Биеийн тамир, спортын хорооны дарга Н.Зулбаатар, Монголын ахмадын холбооны Удирдах зөвлөлийн ажилтан Г.Цэцэгмаа, Боловсролын их сургуулийн нягтлан бодогч Р.Энхсайхан, Дархан-Уул аймгийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Б.Эрдэнэ, Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга Д.Эрдэнэчулуун нарын хүмүүсийг Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнасан байна.

(өдрийн сонин 2004.07.10 173)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button