Ж.Буш, В.Путин, Ху Жинтао нар мэндчилгээ дэвшүүлэв

АНУ-ын төрийн тэргүүнээс ирүүлсэн илгээлтэд Монголын үндэсний баяр тохиож буйтай холбогдуулан АНУ-ын Засгийн газар болон Америкийн ард түмний нэрийн өмнөөс Ерөнхийлөгч танд болон Монголын нийт ард түмэнд баярын мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг ерөөе.
Иракийг чөлөөлөх ажиллагаанд Монгол Улсын үзүүлж буй дэмжлэгийг миний бие онцлон тэмдэглэж байна. Эвслийн орнуудын цэрэгтэй мөр зэрэгцэн монгол цэргүүд үүрэг гүйцэтгэж буй нь эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлсийг танай орон дэмжиж байгаагийн илэрхийлэл болж байна. Гүнээ хүндэтгэсэн Жорж Буш гэжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын үндэсний баяр наадмын босгон дэр Танд баяр хүргэж, сайн сайхныг хүсч байгааг минь хүлээн авна уу. Сайн хөршийн уламжлалт түншлэлд тулгуурласан улс төрийн харилцааны өнөөгийн өндөр түвшин ОХУ, Монгол Улсын бүх талын урт хугацааны хамтйн ажиллагааг хөгжүүлэх найдвартай баталгаа болж, тэрхүү харилцаа, хамтын ажиллагаа нь манай хоёр орон, ард түмний тусын тулд цаашид улам батжин бэхжинэ гэдэгт итгэл төгс байна хэмээн илгээлтдээ дурджээ.
БНХАУ-ын дарга Ху Жинтао Монгол Улсын үндэсний баярын 83 жилийн ойг тохиолдууулан БНХАУ-ын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа танд, таниар уламжлуулан Монгол Улсын Засгийн газар, ард түмэнд халуун баяр хүргэе.
…Эдүгээ Хятад, Монголын сайн хөршийн харилцан итгэсэн түншлэлийн харилцаа улам бэхжин хөгжих хандлагатай байна. Эрхэмсэг ноён таны манай улсад саяхан хийсэн төрийн айлчлал амжилттай болж, эл айлчлалын үеэр хоёр орны харилцааг хөгжүүлэх зарим чухал асуудлаар нэгдмэл ойлголтод хүрсэн. Хятад, Монголын сайн хөршийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлэх нь хоёр улсын ард түмний үндсэн эрх ашихгт нийцэх төдийгүй, тус бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд таатай нөлөө үзүүлж байна. Энэ үйлст хүчин чармайлт гаргахад эрхэмсэг ноён тантай хамт үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргахад би бэлэн байна гэж мэндчилгээндээ дурджээ.
/Өнөөдөр, 2004.07.10, 162/