Аварга Өсөхбаяр өвдөг шороодож түмэн олны таавар будлиантуулан наадлаа

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харъяат аймгийн начин Л.Пүрэвжавын хувьд ёстой л од нь гүйх шиг болов. Тэрбээр дөрвийн даваанд улсын аварга Г.Өсөхбаярыг өвдөг шороодуулж наадамчин олны таавры гтөөрүүлж орхилоо. Залуу аваргыг доогуур даваанд ийн унана гэж хэн санах билээ.Мөн улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын заан И.Доржсамбуу, О.Одгэрэл нар энэ даваанд учраагаа барсангуй. Начин цол хүртэх магадлалтайд тооцогддог цэргийн арслан М.Батжаргал, аймгийн арслан М.Цанлиг, Ч.Булганхүү, Ц.Цэдэндамба нарын бөхчүүд дөрвийн даваанд өвдөг шороодлоо. Тэдний зарим нь дөрвийн даваанд оноолт хийдэг дүрэмд гомдож буйгаа өгүүлж суусан юм.
Тавын даваанд Өвөрхангай аймгийн Бүрд сумын харъяат Хилчин дэвжээний бөх аймгийн начин Д.Ганбат, Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харъяат МИАТ дэвжээний бөх аймгийн начин Т.Энхтуяа, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат цэргийн заан Ш.Уламбаяр, Увс аймгийн Зүүнговь сумын харъяат аймгийн арслан Ж.Алтансүх, Ховд аймгийн Эрдэнэбурэн сумын харъяат аймгийн арслан Ц.Лхагвасүрэн, Өвөрхангай аймгийн Бүрд сумын харъяат аймгийн арслан Р.Ганхуяг, Говь-Алтай аймгийн Чандмань сумын харъяат цэргийн арслан Д.Лхагвадорж нар Улсын начин-ны болзол хангасан.
Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харъяат аймгийн начин Л.Пурэвжав, Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат цэргийн арслан Т.Мвнгөнцоож нар зургаагиин даваанд улсын харцага Г.Ганхуяг, цэргийн арслан Д.Лхагвадорж нарыг орхиж Улсын харцага цол хүртлээ.
Тавын даваа эхлэхийн өмнөхөн, бөхчүүд хэсэг бүлгээрээ бөөгнөрч ам авахаар яваа нэгнээ хоргоож байв. Зарим нь бүр зугтаж харагдсан. Найраагаа хийж байна, тэр харав уу хэмээн нэгэн Сахалтай өвгөн ихээхэн бухимдангуй дуугарч байлаа. Жил бүрийн наадмаар үзэгчдэд илт мэдрэгдэх найраа гэх нь урьдын адил бас л үргэлжлэв. Улсын начин цол 23 сая төгрөгийн ханштай байна гэх явган яриа тэнүүчилж байсан.
Тавын даваанд барилдах бөхчүүд гарч ирэхэд, дархан аварга Д.Цэрэнтогтох аймгийн начинТ.Энхтуяаг, улсын заан Д.Бумбаяр аймгийн арслан Ж.Алтансүхийг амласан нь, ямартай ч дээрх гурван залууг начин цол хүртэх нь үзэгчдэд тодорхой болсон. Харин давааны төгсгөлд өнөөх Сахалтай өвгөн Улсын заан Батзориг, харцага Батбаатар, начин Рагчаа нар найраанд орчихов уу даа. Уг нь өөрсдөө барилдсан бол гайгүй хүүхдүүд юмсан хэмээн харамсангуй өгүүлнэ лээ. Түүнээс яаж энэ найраа гэгчийг үгүй хийхийг асуухад,
-Сүмогоос жишээ авах хэрэгтэй. Энэ жил начин цолд хүрсэн хүн хойтон, эсвэл хоёр жилийн дотор цолоо бататгаж чадахгүй бол хураагаад авчихдаг байвал олон сая төгрөг гарздан цол авах хэн байх вэ дээ гэж байсан.
Цол хүртсэн бөхчүүдээс Т.Мөнгөнцоож, Р.Ганхуяг, Ш.Уламбаяр нарыг жинхэнэ хүчээрээ улсын цолонд хүрлээ гэцгээх үзэгчид ч нэлээд тааралдаж байв. Улсын начин цолтой нэгэн ахмад бөх нэрээ бичүүлэхгүй байх болзолтойгоор Ажиглавал, найраагаар начин болж байгаа нь сэтгэл хөдлөлөө ил гаргахгүй байх шиг. Ичээд тэгж байхгүй юу. Харин хүчээрээ цол авч байгаа, тухайлбал Мөнгөнцоож, Пүрэвжав, Ганхуяг, Уламбаяр нарыгхар. Жигтэйхэн баярлажбайгаа биз дээ гэж хэлсэн нь оносон үг мэт санагдсан.
Энэ даваанд начны тааварт зүй ёсоор багтдаг аймгийн арслан Ц.Цогтжаргал, Т.Өсөх-Ирээдүй, аймгийн заан И.Батсайхан нар өвдөг шороодлоо.
Зургаагийн даваанаас найраа алга болж, бөхчүүд жинхэнэ хүчээүзсэн гэхэдболно. Начны болзол хангасан бөхчүүд их шийдэмгий барилдаж хоёр ч харцага төрлөө.
Долоогийн даваанд улсын гарьд Б.Гантогтох, улсын харцага Ц.Мягмарсүрэн нарын барилдаан нэлээд сонирхолтой болсон. Ц.Мягмарсүрэн гарьдийг урагшаа тэнцвэр алдахад дээрээс нь дарах агшинд Б.Гантогтох суганд нь сэжээд босоход харцага уначихав. Заан цолонд олон жил зүтгэж яваа, тааварт ч байнга нэр нь явдаг Ц.Мягмарсүрэнгийн хувьд дэндүү харамсалтай барилдаан болсон.
Наймын даваанд улсын гарьд Ц.Цэрэнпунцаг нэлээд ууртайгаар аварга А.Сүхбатыг хөөхөд үзэгчид бухимдлаа илэрхийлэн хашгиралдаж байсан. Тэд нэлээд ширүүхэн хөөцөлдсөний эцэст аварга гарьдтай гар барьж байгаа харагдсан. Дараахан нь баруун талаараа хав золгонгуут Ц.Цэрэнпунцаг шахаж татаад мордохдоо өөрөө хальтраад уначихав. Улсын гарьд Б.Гантогтох бэлтгэл нь ханасан, гойд сайн байгаа нь гарьд Д.Сумъяабазартай хийсэн барилдаанд харагдаж байсан. Есийн даваа эхлэхээс өмнөхөн үзэгчдиин хооронд бяцхан мэтгэлцээн өрнөлөө.
-Аварга энэ удаа Гантогтоход бууж өгөх байх. Ганаа ч арслан байх хэмжээний бөх шүү.
-Яалаа гэж дээ. Жилд ганц болдог, цол өгдөг том наадмын түрүүг тийм амархан өгчихгүй байлгүй дээ.
-Баянаа аварга энэ хоёрт юу гэж хэлж байгаа бол.
-Яс барилдаасай даа гэх зэргээр хэлэлцэж байв.
Үнэхээр ч хоёр бөх яс барилдаж А.Сүхбат хав золгооноос Б.Гантогтохыг шахаж татаад, хавирч давсан. Тэрбээр Энэ л ялалтыг хүсэн хүлээж байсан хэмээн догдлон өгүүлсэн юм. Гарьд Б.Гантогтохын хувьд улсын наадамдаа гурав дахиа үзүүрлэж, аргагүй сайн бөх болохоо харууллаа.

НАЙМЫН ДАВАА

у.ав. А.Сүхбат у.г. Цэрэнпунцаг
у.г. Сумъяабазар у.г Гантогтох

ДОЛООГИЙН ДАВАА

да.ав. Бат-Эрдэнэ у.г. Цэрэнпунцаг
у.ав. А.Сүхбат а.н. Пүрэвжав
у.г. Сумъяабазар а.а Мөнгөнцоож
у.г Гантогтох у.н Мягмарсүрэн

ЗУРГААГИЙН ДАВАА

да.ав. Бат-Эрдэнэ а.н. Энхтуяа
у.ав. А.Сүхбат а.з. Алтансүх
у.г. Сумъяабазар а.а Лхавгасүрэн
у.г. Цэрэнпунцаг а.н. Ганбат
у.г Гантогтох а.а Ганхуяг
у.н Мягмарсүрэн ц.а Уламбаяр
у.х. Г.Ганхуяг а.н. Пүрэвжав
ц.а Лхагвадорж а.а Мөнгөнцоож

ТАВЫН ДАВАА

да.ав. Цэрэнтогтох а.н. Ганбат
да.ав. Бат-Эрдэнэ а.н. Бадамдорж
у.ав. Балжинням а.н. Энхтуяа
у.ав. А.Сүхбат а.н. Батсайхан
у.г. Сумъяабазар а.н. Цогтжаргал
у.г. Цэрэнпунцаг а.н. Өсөх Ирээдүй
у.г Гантогтох у.н. Сайнбаяр
у.з. Батзориг Лхавгасүрэн
у.з. Ганбат ц.а Уламбаяр
у.з. Бумбаяр а.з. Алтансүх
у.х. Баяржавхлан а.а Ганхуяг
у.х. Батбаатар а.н. Пүрэвжав
у.х. Г.Ганхуяг у.н. Магалжав
у.н Мягмарсүрэн у.н Бүрэнбаатар
у.н Рагчаа ц.а Лхагвадорж
у.н Азжаргал а.а Мөнгөнцоож

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button