Ирак явах гурав дахь ээлжийн баг бэлтгэлээ хангажээ

Хаалтын ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Д.Эрдэнэбат, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Ц.Тогоо, Энхийг сахиулах ажиллагааны газрын дарга, хошууч генерал Г.Рагчаа болон сургалтад оролцсон орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд, цэргийн атташе нар оролцов.
ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Ц.Тогоо сургалтад оролцсон цэргүүдэд сертификат гардуулж өгсөн юм.
Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас БНХАУ, Монгол Улсад суугаа батлан хамгаалахын атташе генерал Г.Керр хээрийн сургууль маш амжилттай болсон бөгөөд дахин ийм хамтарсан сургалт хийхэд хүчин чармайлт гаргахаа илэрхийллээ.
Тус хээрийн сургуульд хамрагдсан монгол цэргүүд Иракт энхийг сахиулах ажиллагаанд оролцох манай улсын гурав дахь ээлжийн баг болж байгаа бөгөөд энэ сургалтаар бэлтгэлээ нэлээд хангасан байна.
/Өнөөдөр, 2004.07.10, 162/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button