Тод магнай уяач Г.Сандуйжавын гал өнгөтэй наадлаа

09.00 цагт уяа сойлго нь жигдэрсэн 130 гаруй даагыг Хурдан морины салбар хорооны гишүүд тоолж, шүдэлж дуусахадЗэвсэгтхүчний 120 дугаар ангиас ирсэн морьтой цэргүүддаагыг гилж гарааны зурхай руу хөдлөв.
11.25 цагт даага гарааны зурхайд хүрч, эргэлээ. Гарсан эрчээрзэ барианд орж ирдэг гэж ярьдаг зүс бүрийн дааганаас Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Агваансамдангийн Батсүхийн уяж хурдлуулсан Баянзүрх дүүргийн Баянлиг ХХК-ийн захирал Олонбаярын шарга түрүүлж, Чин ХХК-ийн А.Ариунболдын сойсон хүрэн алаг аман хүзүудлзэ. Айрагт Г.Сайнбилэгийн уясан Авзага трейд-ийн Мэндбаярын саарал, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын уяач Алтангэрэлийн шарга, Налайх дүүргийн Н.Түмэнбаярын уясан Цагийн аяс ХХК-ийн Алтандөшийн зээрд халзан тус тус орлоо.
Харин баян ходоодоор Төрийн сангийн газрын дарга Ц.Даваасүрэнгийн даага тодорлоо.
Даага ирсний дараа Морины салбар хорооны дарга, БХЯ-ныТөрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал С.Баасанхүүуяач, хурдан морьунасан хүүхдүүдтэй уулзсан юм. Энэ үеэр 13-нд болох Уяачдын баяраар баян ходсодын даагыг цоллож, шагналыг нь гардуулнагэв.
10-ныүдээс хойш шүдлэн насны морьд мордлоо. Ардын хувьсгалын 83 жилийн баяр наадмын шудлэнгийн уралдаанд 300 гаруй хурдан шүдлэн бүртгүүлжээ. Үүнээс Төв аймгийн Баян сумаас ирж уралдсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Энхболдын мөлгөр хул шүдлэн түрүүлжээ. Уг морийг даага нь түрүүлеэн А.Батсүх уяж хурдлуулжээ. Аман хүзүүнд Макс группийн Д.Ганбаатарын сартай зээрд, айрап Белон ХХК-ийн Р.Баатархүүгийн цавьдар, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уяач Ц.Бямбадоржийн шарга, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уяач Мандал Алтай ХХК-ийн С.Балдандоржийн ухаа хонгор орж уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулав.
Баяр наадмын эхний өдөр азарга өглөө эртлэн 07.00 цагийн үед мордов. Барианаас 20 км-ийн алсад буй зурхайгаас 10.25 цагт эргэлээ. 340 гаруй хурдан азарга бүртгүүлж уралдсанаас манлай уяач Г.Эрдэнэчулууны уясан Мон-Уран ХХК-ийн Наранхүүгийн шарга түрүүлж, Ц.Бямбадоржийн мөнгөн хөлт азарга аман хүзүүдлээ.
Тод магнай уяач Г.Сундуйжавын уясан Макс группийн Д.Цэрэнжигмэдийн зандан хүрэн, тод магнай уяач Д.Ононгийн уясан Г.Алтангэрэлийн хүрэн, мөн Г.Сандуйжав уяачийн хурдлуулсан С.Ганбаатарын шарга тус тус айрагдсан юм.
Үдээс хойш их насны 400-гаад морьд 25 км-ийн алсаас уралдсанаас тод магнай уяач Г.Сандуйжавын сойсон СЭЗ-ийн сайд Ч.Улааны сартай хүрэн зээрд түрүүлж, Төрийн сангийн газрын захирал Ц.Даваасүрэнгийн хар айрагдсан. Ц.Даваасүрэнгийн морь хүүхэдгүй орж ирсэн учраас МУИС-ийн багш Дашпүрэвийн хээр морь аман хүзүүдэв. Дээрх гурван их насны дараа Увс аймгийн Өндөрхангай сумын Ц.Цэрэнжээгийн шар хээр, тод магнай уяач Д.Ононгийн уясан Цагаан ноён ХХК-ийн Ц.Батсайханы хээр айрагдаж торгон жолоогоо өргүүллээ.
Морьд ирсний дараа Г.Сандуйжав уяачийн галаар очив. Тод магнай уяач Г.Сандуйжавын галд СЭЗ-ийн сайд Ч.Улаан, Төрийн сангийн газрын захирал Ц.Даваасүрэн, Түлш эрчим хүчний газрын дарга Т.Энхтайван, Макс группийн Д.Ганбаатар, Д.Цэрэнжигмэд, Хувьсал продакшнийн захирал Г.Цоггэрэл нар бапжээ.
СЭЗ-ийн сайд Ч.Улаантай цөөн хоромуулзлаа,
-Та сайхан наадаж байна уу? Таны морь түрүүлсэнд баяр хүргэе.
-Сайхан наадаж байна. Нар, хур тэгширсэн сайхан ч наадам болж байна.
-Энэ хоёр едрийн хурдан морьдын уралдаанд танай галаас хэчнээн айраг түрүү хүртэв?
-Энэ галаас нийт таван айраг, туруү авлаа. Сая л гэхэд их насны морьдын уралдаанаас миний саргай хурэн зээрд мааньтурүүлж, Төрийн сангийн газрын дарга Ц.Даваасүрэнгийн хар морь аман хүзүүдлээ. Энэ хоёр морь маань Санхүү, эдийн засгийн яамных юм.
-Түрүүлсэн морь аль нутгийн угшилтай вэ?
-Сүхбаатар аймгийн Дарьганга сумын унаган адуу. Тус сумын алдарт уяач Н.Доржхүүгийн адуунаас угшилтай юм.
-Улсын наадамд хэдэн удаа уралдаж байна?
-Улсад анх удаа ирж уралдаад түрүүллээ. Сумандаатүрүулж, айрагдаж байсан морь.
Үүгээр бидний яриа өндөрлөлөө.
Соёолонгийн уралдаанаар 12-ны өдрийн хурдан морьдын уралдаан эхлэв. Нутаг, нутгийн хурдан буянууд оролцсон 300 соёолонгийн тоосонд орох гэсэн хүн ч олон.
Завхан аймгийн Цэиэн-Уул сумын уяач Г.Содномцогийн уясан од хээр соёолон магнайлж, Г.Сандуйжавын уясан ТЭХЕГ-ын дарга Т.Энхтайваны гоё халиун аман хүзүүдлээ. Удаад нь Ж.Дамдиндоржийн уясан Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын начин Д.Дашцэрэнгийн хээр, алдарт уяач Н.Адъяабазарын сойсон Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат Зэвсэгт хүчний 089 дугээр ангийн уяач Хандаагийн хар, Бурхан Халдун группийн П.Мөнхдашийн бор азарган соёолон айрагдсан юм.
14 цаг өнгөрч байхад хязаалан насны морьд гарааны зурхайгаас эргэлээ. Мэн 300 хязаалан уралдсанаас Улаанбаатар хотын Гачуурт тосгоны Д.Ононгийн уяа сойлгыг нь тааруулсан Энхбаярын хамар цагаан зээрд түрүүлж, Бурхан Халдун группийн П.Мөнхдашийн ягаан халзан хязаалан аман хүзүүдэв.
Удаалсан хязаалан Төв аймгийн Зуунмод сумын Нацагнямын халтрыг манлай уяач Г.Ганхуяг, Дорноговь аймгийн Сайншанд сумын уяач Алтангэрэлийн гуулин зээрдийг тод магнай уяач Д.Онон уяж хурдлуулсан бол, Монголын морин спорт, уяаңцын холбооны анхны тэргүүн Д.Пунцагбалжир агсны хүү Энхмөнхийн хар хязаалан айрагдсан юм. Уг хязаалан нь даагандаа улсын их баяр наадамд түруүлж байжээ. Энэ жилийн наадмын хурдан морьдын уралдаанаас хамгийн олон айраг түрүүг тод магнай.уяач Г.Сандуйжавын гал хүртсэн байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button