Эрхий мэргэн харваачдаас шинэ цолтон төрлөө

Наадмын сурын харваанд оролцогчдоос хамгийн ахмад нь 80 настай Монгол Улсын гавьяат тамирчин, спортын мастер А.Цэвээн гуай байсан бол хамгийн залуу нь есөн настай Дундговь аймгийн харваач Б. Тэндээмий байв.

Урианхай сур
Хамгийн түрүүнд буюу баяр наадам эхлэхээс гурав хоногийн өмнө эхэлсэн урианхай сурын харваанд 43 харваач өрсөлдлөө. Урианхай сурын нэг онцлог нь зөвхөн эрэггэйчүүд харвадаг бөгөөд байг нь сур бөөрөнхийлж хийдэг, сум нь хүнд аж. Эрт дээрээс урианхай сурын байг сур ороож хийдэг байсан нь одоо ч уламжлагд-саар байгаа аж.
Урианхай сурын тэргүүн байрыг 26 оноогоор А.Хонгор эзэлсэн бол Н.Буянтогтох, С.Батгэрэл, Г.Ганбаатар, Х.Болдбаатар нар удаахь байруудад оржээ.

Буриад сур
Буриадсурыгэрэгтэй, эмэгтэйгүй харваж болдог бөгөөд байг нь даавуун материалаар хийдэг болохоор сум нь хөнгөн аж. Эрэгтэйчүүдээс буриад харвааны тэргүүн байрт Зав-хан аймгийн Тэс сумын харъяат Алдар спорт сургалтын төвийн харваач, урианхай сурын улсын мэргэн Ш.Батхуяг орсон юм. Дорнод аймгийн Даш-балбар сумын харъяат улсын мэргэн Х.Мөнхжаргал, Эрдэнэтийн Хангарьд клубын харваач даяар дуурсах мэргэн, гавьяат тамирчин Ш.Даваахүү нар хоёр, гуравдугаар байрт орлоо.
Эмэгтэйчүүдээс Дорнод аймгийн Дашбалбар сумын харъяат спортын мастер Д.Энх-жаргал, Эрдэнэтийн Хангарьд клубын харваач Р.Батмагнай, Дорнод аймгийн Баяндун сумын харъяат Алдар спорт сургалтын төвийн харваач улсын мэргэн, спортын мастер
Д.Цэцэг нар эхний байруудад шалгарчээ.

Халх сурын харвааны дээд амжилт давтагдсангүй
Үндэсний их баяр наадмын нээлтээ хийн, төрийн цагаан тугаа төв цэнгэлдах хүрээлэнд залсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон манай улсад айлчлал хийж байгаа Бельгийн вант улсын парламентын төлөөлөгчдийн тан-химын дарга ноён Херман Де Кроо нар сурын талбайд зочлов. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Энхбаяр, Херман Де Кроо нар хана сураар харваж үзүүллээ. Халх сурын харваа хана сураар эхэлдэг болохоор тэд тус бүр дөрөв дөрвөн сум тавьсан юм. Тэднийг сурын асарт түр тухлаад гарах үеэр үзэгчдийн суудлаас нэгэн баяцхан хүү Энхбаяр аа гэж хашгиран гар даллаж хүмүүсийг хөгжөөлөө.
Халх сурын харваанд нийт 153 сурчид цэц мэргэнээс сорьсноос улсын мэргэн цолтой 20, спортын мастер 60 байсан.
Хана харваанд эрэгтэй, эмэгтэй тус бүр 20, хасаа харваанд эрэгтэй сурчид 20, эмэгтэй сурчид 16 сур харваж нийлбэр дүнгээр нь байр эзлүүлдэг.
Халх сурын харвааны дээд амжилтыг 1995 оны улсын баяр наадмаар Монгол улсын гавьяат тамирчин, даяар дуурсах мэргэн Ш.Даваахүү 40 сумнаас 40 онож тогтоосныг өдгөө хэн ч давтаагүй байна.
Эрэгтэйчүүдээс Баян-Өлгий аймгийн Сагсай сумын ха-ръяат, ЦЕГ-ын ажилтан Бурхан халдун группын харваач Ц.Баасанхүү 40 сумнаас 36 онож хошой мэргэн боллоо.
Дорнод аймгийн Баян-Уул сумын харъяат, Монгол Улсын гоц мэргэн Ц.Худэрчулуун, Баян-Өлгий аймгийн Алтан-цөгц сумын харъяат Алдар спорт сургалтын төвийн харваач, спортын мастер Д.Мөнхгэрэл, Дорнод аймгийн Дашбалбар сумын харъяат, хошой мэргэн Д.Дагвасүрэн, Өмнөговь аймгийн харъяат Монросцвет-мент-ийн харваач Э.Мөнхбат нар эхний байруудад орлоо.
Эмэгтэй харваачдаас Дорнод аймгийн Баян-Уул сумын харъяат, Автобус-3 компанийн ажилтан, Бурхан халдун группын тамирчин Монгол Улсын гоц мэргэн Х.Даваажаргал дөрөв дэх удаагаа түрүүлж улсын гарамгай мэргэн болов. Увс аймгийн харъяат, Алдар спорт сургалтын төвийн харваач Д.Норжмаа, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харъяат Алдар спорт сургалтын төвийн харваач, улсын мэргэн А.Энхтунгалаг, Эрдэнэтийн Хангарьд сургалтын төвийн харваач Р.Батмагнай, Дорнод аймгийн Дашбалбар сумын харъяат Д.Энхжаргал нар удаахь байрт шалгарсан байна.
Сонирхуулахад, улсын наадамд нэг түрүүлбэл улсын мэргэн, хоёр түрүүлбэл хошой, гурав түрүүлбэл гоц, дөрөв бол гарамгай, тав бол даяар дуур сах, зургаа болон түүнээс дээш түрүүлбэл дархан мэргэн цолыг авдаг аж.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button