АНУ руу мордов

Айлчлалын үеэр Ерөнхийлөгч АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш болон бусда өндөр дээд албаны хүмүүстэй уулзан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцон ярилцана. Мөн Хэритэйж сан, Олон улс стратеги судлалын төв, Смитсонианы хүрээлэн зэрэг байгууллагуудаар зочлон Монгол улсын дотоод, гадаад бодлого, өнөөгийн байдал, цаашдын хөгжил, Монгол-Америкийн харилцаа, хамтын ажиллагааны талаар үг хэлнэ. Айлчлалын үеэр Монгол-Америкийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чиглэгдсэн хэдхэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурах ёлол болно.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг АНУ-д албан ёсны айлчлал хийхэд Гадаад хэргийн дэд сайд Л.Эрдэнэчулуун, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болд, УИХ-ын гишүүн, Монгол-АНУ-ын парламентын бүлгийн дарга Б.Чадраа, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Б.Батхишиг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Энхболд нарын албан ёсны төлөөлөгчид дагалдан ажиллана.
/Өдрийн сонин, 2004.07.14, 174/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button