East-17-той учирсан 40 минут

Тэр нэгэн амралтын өглөө ээжээсээ гуйж авсан мөнгөө ядах юмгүй үрчихэж билээ. Нөгөө гоё хам глагийн чинь хуурцгийг зарж байна лээ гэж утасны цаанаас сонирхуулсан найзынхаа яриаг гүйцэд ч сонсолгүй харилцуураа тасалж, хөгжмийн дэлгүүр рүү хөлийн хурдаар харайлгаснаа тодхон санаж байна.
2004 он. Харин энэ удаа англи танил маань над руу утасдаж, амралтын өглөөг урьдынхаас хавьгүй эрт угтав. Товлосон цагаас ялимгүй хожимдсондоо уучлал эрэн, Улаанбаатар палас-ын үүдэнд шинэ андуудтайгаа уулзлаа. Английн алдарт хамтлагийнхантай нүүр тулан мэндлэх гэсэн хүсэл Улаанбаатар палас-ынхан болон сурвалжлагч, шүтэн бишрэгч нарыг нэгтгэжээ. Нэг их олон ,биш ч гэлээ зургаан машин дүүрэн хүн өглөө 7.00 цагийн үед Буянт-Ухааг зорин хөдлөв.
Нэг л итгэмээргүй. Дэлхий дахинд алдар нэр нь түгж байсан Еаst-17 хамтлаг нийслэлийнхнийг амтат нойрноосоо сэрж амжаагүй байхад даруухан гэгч нь
зочилж байдаг. Тэнгэр бүрхээд, шөнийн турш ноёлсон бараан үүлнээсээ хагацах янзгүй. Өнөө үдэш бороо орвол ёстой баларна шүү хэмээн хүмүүс дор бүрнээ
шивнэлдсэн.

Тэд яг л жаал хүүхэд шиг
Бизнес танхимын үүдэнд бид хүлээсээр…Гадаа бороо шаагих вий дээ хэмээн гэгэлзэх сэтгэл уулзах хүслийг улам түрэн адгана. Энэ үед Люмино хамтлагийн Анхаа танхимд орж ирлээ. Тэрбээр хамтрагчаа угтахаар ганцаар иржээ. Москва-Берлиний чиглэлийн онгоц 7 цаг 30 минутын орчимд газардав. Баяр ёслолын байдалтай цэцэг барин мишээж зогссон охид тэсгэлгүй инээд алдахад хүргэсэн дүр төрх өмнөөс угтав.
Шар өнгийн богино цамц өмсөн, саравчтай цагаан малгай духдуулсан залуу дэггүй жаал шиг дэвхцэх шахам алхсаар танхимын хаалгаар гарч ирлээ. Энэ бол хамтлагийн ахлагч Брайн Ли Харвей. Телевизийн дэлгэц, зурагт хуудаснаас харж байсан төрх нь жаахан хөгшрөө юү дээ гэмээр. Долоон жилийн өмнө тэдний сүүлчийн тоглолтыг үзсэн. Түүнээс хойш нэг ч удаа хараагүй. Харин одоо Монголд уулзах гэж хэмээгээд шинэ танил Холли маань гүйж одов. Брайнаас гадна хамтлагийн гишүүн Терри Марк, менежер, техникч нар иржээ. Хамтлагийн залуус эргэн тойрноо сониучирхан харна. Угтах танхимын буйданд тухалж, энэ тэрхнийг ярилцан цаг алдахыг хүссэнгүй бололтой. Нааш цааш явах зуураа сэтгүүлчидтэй хэсэг хором хөөрөлдсөн юм. Хагас цагийн дараа Еаз1 17 хамтлагийнхан Өнөө үдэш уулзацгаая гэсзэр биднийг орхин одлоо. Европынх гэхэд дэндүү намхан нуруутай юм. Брайн хүүхэд шиг сониуч бас хөдөлгөөнтэй. Харин Терри ямар даруухан юм бэ? Ийм өнгө аястай яриа тэдний араас хөвөрсөөр…

Брайн Амьдралаа алдталаа хар тамхинд орсон
-Хамтлагийн ахлагч Брайнд тавих нэг асуулт байна. Хар тамхийг ухаан алдталаа татаж байсан гэдэг үнэн үү. Үүнээс болж Еаst 17 хамтлаг тарсан уу?…
16 цагийн үед Таймс төвд эхэлсэн хэвлэлийн бага хурлын үеэр нэгэн англи охин ийм асуулт тавив. Еаst 17 хамтлагийнхантай люминочууд байлцав. Брайныг хар тамхинд донтсон тухай интернэтээс л уншиж байсан минь санаанд орлоо. Тэрбээр долоон жилийн өмнөх түүхээ нууж хаалгүй дэлгэсэн юм. Хүсэл мөрөөдөл нь биелж, дэлхий дахинд нэр алдар нь түгсэн түүнд баргийн зүйл сонин байхаа больж. Тэгээд хэзээ ч мэдэрч байгаагүй бүхнээ мэдэхийг хүссэн зандаа хөтлөгдөн хар тамхинд орсон аж. Сүүлдээ бүр ажил, амьдралаа алдтлаа хэтрүүлэн хэрэглэж байжээ. Тэр үеэс хамтлагийн гишүүдийн дунд хөндий уур амьсгал үүсч, дорвитой уран бүтзэл туурвихаа ч больсон гэнэ. Мөн Брайн толгойдоо хүнд гэмтэл авч, 4 хөгжмийн ертөнцөөс хэсэг I хугацаанд холджээ. Тэднийг ийн ярьсны дараа манай сэтгүүлчид сонирхсон асуултаа тавьсан юм.
-Манай оронд зочилсон хэн бүхнээс сэтгэгдлийг нь асууж сонирхдог уламжлалтай. Та нарын хувьд?
-Маш таатай. Лондонгоос тэс өөр хотод ирсэн минь их сонин санагдаж байна. Онгоцны буудал дээр угтсан хүмүүсийн харилцаа их дотно. Биднийг сайн мэдэх юм гээч.
-Та нарын насыг сонирхож болох уу?
-Яах нь вэ /инээв/ 30 гарч байна даа, бид
-Бусад гишүүн одоо юу хийж байгааг сонирхуулахгүй юу?
-Тони, Жонн нар 1997 онд хамтлагаасаа гарсан. Тэд продюссерээр ажиллаж байгаа.
-Хамтран тоглох гэж буй Люмино хамтлагийнхантай танилцаж амжив уу?
-Өнөө өглөө хамтлагийн гишүүн Анхаатай танилцлаа. Люмино хамтлагийг орон нутагтаа нэлээд алдартай гэж сонссон. Нэлээд барууны стилиэр хувцасладаг юм билээ. Америкийн хип хопчдыг санагдуулахуйц стильтэй. Уран бүтээлийн хувьд өнөө үдэш танилцах байх даа.
-Тэгвэл тоглолтын тайзыг сонирхов уу?
-Улаанбаатар палас-ыг Монголын шилдэг шоу групп гэж сонссон. Дууны төхөөрөмж, тайз нь таалагдсан.
-Үндэсний баяр наадмын үеэр зочиллоо. Сонирхох уу?
-Морь уралдаж, бөх бариллдаг сайхан наадам гэж сонссон, Уг нь бид сонирхъё гэж санасан авч амжихгүй нь бололтой.

Люмино-гоос залхаж, East 17-д хоргодов
Энэ бол тоглолт биш. Наадмын шоу гэж Люмино хамтлагийнхан онцолж байсан. Шинээр байгуулсан задгай талбайд англи, монгол хамтлагуудын хамтарсан тоглолт болно. Саяхныг хүртэл сонсч байсан барууны алдарт Еаst 17 хамтлагийнхантай эх орондоо уулзах завшаан. Үзэгч залуусын сонирхлыг татаж байсан гол зүйл гэвэл энэ.
Олны нэрлэж заншсанаар III, IҮ болон X хороолол, Төмер замтай ойр болоод ч тэр үү, залуус яаралгүйхэн цуглаж байлаа. Манай залуусаас дутахгүй гадаадын олон хүн ирсэн харагдав. Холли танилын маань хэлснээр Еаst 17 хамтлагийнхан Англи, Америкт үнэхээр алдаршиж, өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүрхийг эзэмдэж байсан аж.
Залхталаа удаан хүлээсэн ч үзэгчдэд сонирхох зүйл тэнд олон. Шинэ тайз, суудал, талбайг сонжих зуураа тэнгэрт дэгдсэн бараан үүл рүү хяламхийх. Ойр орчны байруудын хүмүүс тагтан дээрээ зогссон харагдав. Мөн төмөр хашааны цаанаас үзэгчид толгойгоо цухуйлган харах нь инээдтэй. Дутуу барьсан барилга дээр гарчихсан залуус ч цөөнгүй. Иймэрхүү дүр зураг UВ Ореn Air талбайн ойр орчимд харагдаж байв. Шинэ талбайг гурван хэсэгт хуваажээ. Хоёр талын эгнээний суудлыг 10 мянга, тайзны ойролцоо зогсох талбайг 5-8 мянган төгрөгөөр үнэлжээ. Гэсэн ч 25 мянган хүний багтаамжтай уг талбай дүүрэх янзгүй.
Үдшийн 20 цагт товлосон тоглолт хоёр цагийн дараа эхэллээ. Нүд гялбам олон өнгийн гэрэл цацруулсан тайзнаа люминочууд гарч ирэв. Урьдынхаасаа ихэд хичээнгүй байх чинь гэж үзэгчид хоорондоо шивнэлдлээ. Тэд хөгжмийн найруулгаа ялимгүй өөрчилж, 20 орчим дуугаа хүргэсэн. Мөн барууны орнуудад хит болж байгаа дууг англи хэлээр дуулж, үзэгчдэд бэлэг барьсан. Гэвч үзэгчид Еаst 17 хэмээн шүгэлдэн дуудаж байв. Тоглолт эхэлснээс хойш хоёр цагийн дараа Английн алдарт хамтлаг тайзнаа гарч ирэн I аm here дуугаа дуулсан. Тэд энгийн хувцаслажээ. Цагаан цамц, цэнхэр жинсэн өмдөөр ижилссэн байв. Англи залуус Аnother day, Loying you, Stау, Вetcha can’t wait зэрэг зургаан дуугаа хүргэсэн. Сүүлийн үеийн дуу болох Еаch time-ийг Люмино хамтлагтай хамтран дууллаа. Барууны орчин уеийн хөгжмийг эх орондоо сонсч байгаадаа үззгч залуус баярлаж байлаа. Гэвч Еаst 17 хамтлагийнхан 40 минут орчим ^дуулаад үзэгчдийг орхин одов.
Люмино гэхээсээ илүу тэднийг хүсэн хүлээж байсан үзэгчдийн сэтгэл ,дундуур хоцров бололтой, нэг л хоргодонгүй , тарж явцгаахгуй байлаa. Ёслолын буудлага цацарсан ч тэдний I сэтгэлийг аргадаж чадсангүй. Харин хамтлагийн залуус дараа нь Лазер лэнд диско клубт залуустай хамт 02 цаг хүртэл бүжиглэсэн юм. Еаst 17 хамтлагийнхан цөөн дуу дуулна хэмээн зохион байгуулагчидтай нь гэрээ хийсэн ч байж магад. Жирийн бус алдартай хамтлагийг урьж байгаа атлаа нэг ч цаг хүрэхгүй хугацаатай тоглуулах нь утгагүй. Тиймээс Улаанбаатар палас-ынхан хамтарсан тоглолт гзж зарласан ч байж мэднэ. Ямартай ч, орчин үеэс нэг их хоцроогүй хамтлагийнхнийг эх орондоо харах, сонсох боломжийг үзэгч залуустаа олгосон Үүрэг холдинг компанийханд талархах нь зүйтэй болов уу. Дараагийн удаа Micheal learns to госк хамтлаг ирэх сурагтай. Тhat’s why дууг нь сонссон залууст энэ хамтлаг тун ч танил санагдах вий.
(өнөөдөр 2004.07.14 163)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button