З.Энхболд яллаа

24 дүгээр тойргийн хорооноос З.Энхболдыг УИХ-д сонгогдсон гэсэн шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ) хүчингүй болгож, 48 дугаар хэсгийн хороонд дахин санал хураалт явуулах тогтоол гаргаад байсан билээ. СЕХ-ны дээрх шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх илт хууль бус гэж үзлээ.
Өчигдөр өглөө 9 цаг 30 минутаас үргэлжилсэн шүүх хурал хариуцагч тал болох СЕХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сүхбаатар нэхэмжлэгч талаас асуулт асууснаар эхэлсэн. Хариуцагч болон нэхэмжлэгч, гуравдагч талууд өөр хоорондоо асуулт тавьсан нь энэ өдрийн шүүх хурлын гол үйл явдал боллоо. Ялангуяа хариуцагч, нэхэмжлэгч талууд өөр хоорондоо хуулийн онолоор нэлээд удаан мэтгэлцэв. Гуравдагч тал буюу МАХН-ын төлөөлөгч Д.Лүндээжанцан, тус тойрогт нэр дэвшиж ялагдсан Д.Сугар нарын асуулт л сулхан бөгөөд туйлширсан шинжтэй байлаа.
Тэд гэрчийг нэлээд байцаасан. Энэ өдрийн хамгийн сонирхолтой зүйл бол СЕХ шийдвэр гаргахдаа гол үндэслэл болгосон МАХН-ын Өвөрхангай аймгийн сонгуулийн штаб нь хуулийн этгээд биш учраас тэндээс гаргасан өргөдөл нь шийдвэр гаргахад хүргэж чадахгүй, намын ажиглагчид хийгээд зарим нэг иргэдээс ирүүлсэн гэх сонгуулийн үеийн алдаа дутагдлыг тоочсон материал нь СЕХ-нд ирүүлсэн зөрчлийн факт болохоос тойргийн хороооны шийдвэрийг хүчингүй болгохыг хүссэн өргөдөл биш гэдгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганзориг, Т.Мэндсайхан нар нотолж чадлаа. СЕХ зургадугаар сарын 30-ны өдөр хуралдаж 24 дүгээр тойргийн хорооны шийд вэрийг хүчингүй болгосон бол шийдвэрт нөлөөлөх баримтуудаа Өвөрхангай аймгаас хэдийд хүлээн авч хуралдсан нь тодорхойгүй болчихов. Хэдийгээр өглөөний 9 цаг 35 минут гэхэд тухайн материалыг хүлээж аваад 10 цагт СЕХ-ны хурал эхэлсэн гэж Ж.Сүхбаатар шүүхэд тайлбар хийсэн боловч нотлогдсонгүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ганзориг нь зургадугаар сарын 29-нд Өвөрхангай аймагт байсан бөгөөд тойргийн хорооны шийдвэр 30-ний үүрийн 05 цаг 40 минут гэхэд гарсан. Хот руу өгч явууллаа гэхэд бүтэн найман цаг шаардагдах бөгөөд, факсаар явуулаагүй гэдгийг ч нотлов. Тойргийн хорооноос УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ аваад З.Энхболд хот руу гарсны дараа-гаар уг шийдвэрийг СЕХ хүчингүй болгож улмаар тус тойргийн 48 дугаар хэсэг дээр дахин санал хураах шийдвэрийг хууль бусаар гаргасан нь хурлын явцад ойлгомжтой болсон юм.
Урд өдөр нь ч гэсэн 24 дүгээр тойргийн сонгогчдоос ирүүлеэн хүсэлт гэгдэх 468 хүний нэрсийн жагсаалтад 48 дугаар хэсгийн буюу Тарагт сумын Туяа багийн иргэдээс таван хуний нэр байсан нь мөн л гэрийн хаяг, гарын үсэг, регистерийн дугааргүй байсан билээ. Ийнхүү хуралдаан 12 цаг 25 минутад завсарлаж шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөхөөр гарч одлоо. Гурван цагийн турш хүлээлгэсний эцэст шүүх бүрэлдэхүүн танхимд орж ирлээ. Шүүх хуралдааныг даргалагч Захиргааны хэргийн шүүгч Ц.Цогт шийдвэрийг уншиж сонсгосон юм.

Д.Ганзориг СЕХ-ны шийдвэр хууль бус байсан
З.Энхболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганзоригоос дараах зүйлийг тодрууллаа.
-Шүүх хуралдааны явцад СЕХ-ны шийдвэр гарахад нөлөөлсөн гэгдэх нотлох баримтууд бүгд няцаагдсан гэж ойлгож болох уу?
-Анхнаасаа л СЕХ баримтаа бүрдүүлэхдээ хуулийн болон үйл ажиллагааны алдаа гаргасан. Өөрөөр хэлбэл, хууль бусаар нотлох баримтуудыг бүрдүүлсэн гэсэн үг.
-Зургадугаар сарын 30-ны өдөр СЕХ хуралдаж шийдвэрээ гаргахдаа Өвөрхангай аймгаас тойргийн хорооны шийдвэрийг авсан цаг хугацаа зөрж байсан. Энэ талаар та юу хэлмээр байна?
-Тэр өдрийн өглөөний 9 цаг 30 минутад хүлээн авсан гэсэн карт нээчихсэн байсан. Гэвч энэ нь нотлогдох ямар ч үндэслэлгүй байлаа. Учир нь 30-ны үүрийн 05 цаг 40 минутад тойргийн хорооны шийдвэр гарсан. Хэрвээ тэндээс цаг алдалгүй гарлаа гэхэд замдаа найман цаг зарцуулна. Гэтэл 09 цаг өнгөрч байхад хотод СЕХ хүлээн авсан болоод байгаа юм.
-Факсаар авсан гэсэн шүү дээ.
-Тэгж тайлбарлаж байсан боловч факсаар ирсэн хувь нь байхгүй. Эх хувиараа шүүхэд нотлох баримт болж ирсэн. Тэгэхээр тойргийн хорооны
шийдвэр огт ирээгүй байхад СЕХ хуралдаж түүнийг нь хүчингүй болгоод, дахин санал хураах шийдвэр гаргачихсан байгаа юм.
-Захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагаанд сэтгэл ханамжтай байна уу?
– Бид Захиргааны хэргийн шүүхийг байгуулах гэж нэлээд удсан, маш их чармайсан. Албан тушаалтнуудын хууль бус үйлдэл, бусдаас нуудаг бүх юмыг нь, мөн иргэдийг хамгийн их бухимдуулж, хохироодог асууд-луудыг шийдэж ядарсан, да-рамтлагдсан тэдгээр хүмүүсийг хамгаалдаг шүүх л дээ. Манай улс энэ шүүхийг бай-гуулж чадсанаараа алдсангүй гэдгийг өнөөдрийн шүүх хуралдааны шийдвэр харууллаа. Шударга шүүхийг байгуулж чадсандаа сэтгэл маш өндөр байна. Захиргааны хэргийн шүүх хүнд нөхцөлд ажилласан боловч зөвхөн хуулинд захирагдсан шийдвэр гаргасаңд би маш их баярлаж байгаагаа хэлмээр байна.

УИХ-ын гишүүн З.Энхболд шударга шүүхэд талархаж байна.
-Шүүхийн шийдвэрт та сэтгэл хангалуун байна уу?
-Шударга шүүхэд талархаж байна. Захиргааны хэргийн шүүх гэж ийм л байгууллага байгуулахыг зургаан жилийн өмнөөс бид хүсч үндэс суурийг нь тавьж байсан юм. Энэ шүүх анхныхаа томоохон хэргийг тун амжилттай, хөндлөнгийн дарамт шахалтзд оролгүйгээр хуулиа баримталж шийдвэрлэлээ. Ард иргэд захиргааны шүүхэд итгэж болох юм байна. Яагаад гэвэл гараа нь сайн байна. МАХН-ын хүнд дарамтад орсонгүй, тэдэнд автсангүй. Миний хувьд бол нэхэмжилсэн бүх шаардлага биелэгдсэн учраас сэтгэл хангалуун байна. Өөрөөр хэлбэл ёстой юм ёсоороо л болсон. Харин СЕХ бол цэвэр улстөрийн байгууллага болсон нь харагдлаа шүү дээ.
-Шүүх хуралдааны үеэр СЕХ-ны хурлын протколыг уншиж сонсгохыг тус хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга нь их эсэргүүцэж байсан л даа. Сүүлдээ сэтгүүлчдийг гаргаж шүүх хаалттай хуралдсан. Яагаад тэр протколыг тэгж их нууцласан юм бол оо?
-Улс төрийн шийдвэр гаргасан нь илт байсан. Тийм болоод л нууцлаад байсан юм билээ. Бур эхнийхээ өгүүлбэрээс авахуулаад эцсээ хүртэл МАХН-ыг дэмжсэн проткол байлаа. Харин туе хорооны гишүүн Н.Бурмаа л хуулиа барьж асуудлыг шийдэх хүсэлтэй байсан нь ойлгогдсон. Бурмаа бол Ардчилсан намын гишүүн биш шүү дээ. Төрийн бус байгууллагын төлөөллөөр тэнд сууж байгаа хүн. СЕХ-д байсан ганцхан шударга хүний ачаар бид яллаа.
(өдрийн сонин 2004.07.10 173)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button