Авхаалжтай сөрөг хүчин эрх мэдлийг эргүүллээ
Арав хоногийн өмнө болж өнгөрсөн сонгуулиар 1,5 сая сонгогчид МАХН-ын парламент дахь 72 суудлыг 36 болтол нь цөөллөө. Өнгөрсөн Лхагва гаригт СЕХ олноо ардчил-лынхан хэмээн өргөмжлөгдсөн Эх орон ардчилал эвсэл 34 суудал авсан гэдгийг баталгаа-жуулав. Гэхдээ ардчиллынхан бас хоёр суудал илүү авсан гэж үзэж байгаа бөгеөд энэ тухай гомдлоо Захиргааны шүүхэд өгөөд байна. Тэд мэн бие даагч гурван нэр дэвшигчийг оролцуулан Засгийн газраа байгуулахын төлөө чармайж байна.
Байгуулагдаад удаагүй байгаа Захиргааны шүүх маргаантай байгаа хоёр суудлын талаарх шийдвэрээ монголчуудын их баяр, цэнгүүн Наадмаас өмнө гаргахаар зэхэж байна. Учир нь энэхүү наадмаар хотол түмэн бүгдээрээ улс төрөөс ангижран хэд хоногоор цэнгэцгээдэг.
Одоо талууд ялалтаа баталгаажуулахын төлөө ажиллаж, эх баригчид хүртэл бие даагчдыг өөртөө татахыг санаархаж байна. Ардчилалд ороод 14 жил болж буй мон-голчууд хэн улс орны эрх мэдлийг авах бол гэдгийг харж байна. Монголчууд ардчилалд хэдийнэ суралцсан бөгөөд, тэр ч битгий хэл эрх баригчид Америкийн улстөрчдийн мө-рөөдөж болохоор төвшинд эрх мэдлийн машинаа ашигласан байнэ.
Ирэх Пүрэв гаригт ерөнхийлөгч Буш еренхийлөгч Н.Багабандийг Вашингтонд хүлээж авж уулзахдаа Монголын олон намын ардчиллыг…хүлээж байна.
Гэтэл энэ үед Хятадууд нөхцөл байдлыг өөрөөр авч үзэж байна. Ядуу даржин хөршийнхөө зургадугаар сарын 27-ны сонгуулийн дүнгийн талаар Хятадын сонин, сэтгүүл, ТВ өнөө хэр дуугаа хураасаар байна. Өрнөдийн сурвалжлагчид санал хураах хайрцаг хүртэлх сонгуулийн бүхий л үйл явцтай ноцолдож байхад Хятадын хэвлэлийнхэн энэ бүгдээс хөндий, аль болох эрх баригчдын таалалд нийцүүлдэг зангаараа хандаж байна.
Өнгөрсөн сард явуулоан Сант Марал төвийн судалгаагаар санад асуулгад орол-цогчдын 90 хувь нь 1990 онд нэг намын тогтолцооноос ардчилал,олон намын тогтолцоонд шилжсэн явдлыг зөв алхам гэж үзсэн байна.
Энд тэндгүй луйвар боллоо, Сөрөг хүчнийхэн суудал хулгайллаа гэж МАХН-ын нарийн бичгийн дарга С.Отгонбаяр мэдэгдэв.
Нээлттэй нийгэм хүрээлэнгийн судалгаагаар эрх баригчид төрийн эзэмшлийн байшин барилгыг 31 удаа төлбөргүйгээр ашигласан нь сөрөг хүчнээс гурав дахин илүү гэсэн тооцоо гарсан байна. Энэхүү судалгаагаар 384 төрийн албан хаагч албаны машинаа сонгуулийн сурталчилгаанд ашигласан байхад сөрөг хүчнээс ийм тохиолдол гурван удаа гарсан байна. Түүнчлэн эрх баригчид, төрийн албан хаагчид 2,873 өдрийг сонгуулийн үйл ажиллагаанд (сурталчилгаанд) зориулсан байхад сөрөг хүчин дөнгөж 111 өдөр байна. Эх баригчид ТВ, радио.сонин хэвлэлээр сөрөг хүчнээс 10 дахин илүү өөрсдийгөө сур-талчилсан байна.
Сөрөг хүчний пидерүүдийн нэг УИХ-ын гишүүн С.О.юун хэлэхдээ бүх зүйл эрх баригчдийн гарт байлаа. Өчнөөн олон зуун сая төгрөгийг сурталчилгааны самбар, эстрадын; оддод зарцуулж байгааг хар л даа гэв.
Монголын сонгуулийн хууль нь бага зэргийн бичиг баримтын бүртгэл, нэг их нэмэлт хүндрэлгүйгээр нэг сонгуулийн тойргоос нөгөө тойрогт шилжихийг зөвшөөрдөг. Сонгуулийн өдөр бага оврын автобусаар сонгогчдыг өртөөчлөн зөөж байв.
Засгийн газрын хувьд хамгийн том гарз, сэтгэл эмзэглүүлсэн ялагдал сансрын нисгэгч асан Ж.Гүррагчаагийн ялагдад байв. Ж.Гүррагчаа нь Зэсгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд бөгөөд УБ-ын зүун хэсэгт орших цэргийнхэн олноор суурьшсан, харьцангуй нам тайван тойрогт нэр дэвшсэн юм. Гэвч тэрбээр 250 саналаар ялагдсан бөгөөд, засгийн газрын аялдан дагагчдийн эсэргүүцлийн жагсаалд оролцогчид сайдын тойрогт дахин сонгууль явуулах шаардлага тавьж байв.
Долдугаар сарын нэгэн эрх баригчид сөрөг хүчнийхний эсрэг сурталчилгаа хийхээр төлөвлөж байгаа тухай мэдээ авмагц, сөрөг хүчнийхнээр толгойлуулсан жагсаал МРТХЭГ-т ганц нэг цонх хагарах хэмжээний хохиролтойгоор нэвтрэн оров. Нэлээд хэдэн цагийн дараа эрх баригчид тэдэнд орой бүр 20 минут нэвтрүүлэг хийх зөвшөөрөл өгчээ.
Бямба гаригийн орой Н.Энхбаяр үг хэлэхдээ на-мынхаа сонгуулийн азгүйдэлд сэтгэл санаа нь гүнзгий хя-марснаа нуусангүй.
Энэ зуны туршид улс төрийн хүрээнд үүсч болох нөхцөл байдал гэвэл
-Намуудын үндэсний нэгдсэн эвсэл байгуулах
-Аль нэг тал Засгийн газраа байгуулах
-Хэрэв Засгийн газар бүрдэж чадахгүй бол, наймдугаар сарын сүүлээр шинээр сонгууль явуулах тухай юм.
Гэвч хүч түрэмгийлэх тухай ямар нэгэн яриа хөөрөө алга байна.
Сөрөг хүчнээс УИХ-ын гишүүн болсон С.Отгонбаяр хэлэхдээ энэ сонгууль Монгол дахь ардчилалд асуултын тэмдэгтавьсан гэж би бодохгүй байна гэв.
Өнгөрсөн 14 жил ардчилалын, уг хэлэх эрх чөлөөний жилүүд байлаа. Өнгөрсөн 14 жилд монголчуудын оюун санаа үндсээрээ өөрчлөгдсөн гэж Сөрөг хүчний лидерүүдийн нэг С.Оюун хэлэв.
(өдрийн сонин 2004.07.10 173)