Германы иргэнийг егүүтгэсэн этгээдийг баривчиллаа

Хэргийн газарт үзлэг хийсэн цагдаагийнхны хэлснээр бол талийгаач амиа хамгаалах гэж нэлээд тэмцэлдсэн байжээ. Эхний удаад цагдаагийнхан гэмт этгээд зочид буудлын цонхоор орж хэргийг үйлдсэн байх гэсэн таамаглал дэвшүүлж байсан. Харин шалгалтын явцад тус зочид буудлын ажилчид, хамгаалагчийг сэжиглэн шалгаж эхэлсэн. Гэвч хэргийн эзнийг өнгөрсөн ням гаригийн шөнө гэрээс нь баривчиллаа. Долоон буудлын эцэст эхнэр, хүүхдийнхээ хамт амьдардаг түүнийг баривчлах үед ямар нэг эсэргүүцэл үзүүлээгүй байна.
Бидэнд олдсон мэдээллээр хэдийгээр сэжигтэн хэргээ хүлээхгүй байгаа ч хэргийн газраас олдсон нотлох баримтаар баталгаажиж байгаа аж. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газар болон УМБГ-ын хамтарсан ажлын хэсэг үргэлжлүүлэн шалгаж байна.
Энэ талаар Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа М.Төмөрбаатараас тодруулахад
Түүнийг Хоовонгийн Ганзориг гэдэг. Энэ жил 20 нас хүрсэн тэрбээр Genius зочид буудалд жижүүр, туслах ажилтнаар ажиллаж байгаад нэг сарын өмнө халагджээ. Халагдсанаасаа хойш ямар нэг ажил эрхлээгүй байсан гэнэ. Хэрэг гардаг өдрийн өглөө тэрбээр дээрх зочид буудлаар явж байхдаа талийгаачийг тэнд буухыг мэдсэн байна.
Болсон явдлын талаар дэд хурандаа М.Төмөрбаатараас зарим зүйлийг тодруулав.
-Гэмт хэрэгтэн энэ хэргийг үйлдэхээр урьдаас төлөвлөсөн гэж үзэж болох уу?
-Урьдаас төлөвлөсөн гэж үзэхэд эрт байна. Мөрдөн байцаалт дөнгөж эхэлж байна шүү дээ.
-Хүний амь егүүтгэсэн гэдгээ хүлээж байгаа юу?
-Энэ хэргийг Х.Ганзориг үйлдсэн гэдгийг бид хөдөлшгүй баримтаар нотолсон. Їйлдсэн хэргээ өөрөө ч хүлээсэн.
-Талийгаачаас ямар нэг эд зүйл дээрэмдсэн үү?
-Өөрийнх нь мэдүүлснээр 500 евро, 190 орчим мянган төгрөг авсан гэсэн. Дээрэмдсэн мөнгөө аар саархан зүйлд үрээд дуусгасан байсан.
-Биедээ хутга авч явсныг бодоход тэр хүнийг алах зорилготой байсан юм биш үү. Хутгаа хаанаас авсан юм бэ? Зарим хүний ярьснаар зочид буудлын гуанзнаас авсан гэх юм?
-Тэрийг бид одоохондоо мэдэхгүй байна. Мэдэхээр ч юу байх вэ дээ. Тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Шалгаж байна.
-Х.Ганзориг өмнө нь ямар нэг гэмт хэрэгт холбогдож байсан болов уу?
-Бидэнд байгаа мэдээллээр ямар нэг гэмт хэрэгт холбогдож байгаагүй бололтой.
-Гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа уусан байсан уу?<,/b>
-Хэрэглэсэн байсныг нь шинжилгээгээр тогтоосон. Гэмт хэрэг үйлдэх гэж уув уу, согтуудаа гэмт хэрэг үйлдэв үү гэдэг нь мөрдөн байцаалтын явцад тодорхой болох биз.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button