Мөнгөнд дуртай заануудын цолыг хураая

Наадмаа дагаад нар хур тэгшрэв гэх шиг. Үйл явдал бүрт гэгээ гэрэлтэй, сүүдэртэй тал байдгийн адил монгол үндэсний бөхөд амжилт, ололт алдаа оноо бий л дээ. Ардын хувьсгалын 83 жилийн ойгоор баярлаж бахархмаар үйл явдал ч элбэг байлаа. Дөнгөж наадам эхлэх өдөр аварга А.Сүхбатын ахын уясан даага, шүдлэн хоёр торган жолоо өргүүлэхэд наадамчид энэ аварга түрүүлэх бэлгэ дэмбэрэл эхлэв хэмээн ярьцгааж байсан. Төдөлгүй А.Сүхбат аваргын хүргэн ах, улсын манлай уяач Г.Эрдэнэчулууны уясан шарга азарга түрүүлж ирэхэд наадамчин олон энэ жилийн наадмыг Улсын гэхээсээ Авгаансамдан-гийнхны гэж нэрлэвэл онох нь гэж хөөр зуураа хэлэлцэн байв. Олны ам ортой.болж аварга А.Сүхбат цолны эрэмбээр залуучуудыг. жижигрүүлэн амлаж, уран мэхээр өвдөг шороодуулж, уе тэнгийнхээ бөхчуудийг уг хэлээр сүрдуулж, сэтгэл зуйн дайралт хийсээр гялалзтал барилдаж, хурд хүч давамгайлсаар далай аварга цолыгхүртэв. Энэ жилийн баяр наадамдхамгийн сайхан барилдсан бөх бол улсын гарьд Баянмөнхийн Гантогтох. Тэр гурвын даваанаас эхлэн дороо суурьтай, дотроо бодолтой нямбай барилдаж, зодгондоо чангарсан залуу бөх В.Баянмөнх, Т.Амартүвшин, шилмэл начин Б.Сайнбаяр, Р.Ганхуяг, Ц.Мягмарсурэн улсын гарьд Д.Сумъябазар нарыг орхиж үзүүрт хүрсэн.
Сайхан барилдаж, барилдаан бүр нь үзэгчдийн сэтгэлд улдэхээр хурц дайчин байж, монгол ёс зүйтэй бөх гэдгээ харуулав. Чухамдаа аваргаар ямар нэгэн зүйлийг хүлээлгүй сэтгэл шулуудаж еөрийнхөөрөө барилдсан бол турүулэх магадлал байсан гэж бөх сонирхогчид ярьж байлаа. Шинээр улсын харцага цол хуртсэн Л.Пүрэвжав, Т.Мөнгөнцоож, начин Р.Ганхуяг, Ш.Уламбаяр, Д.Лхагвадорж нар наадамчин олныг баясгаж, сайхан барилдаж гайхам амжилтыг үзүүллээ.
Баяр наадамын дөрвийн даваанд аймгийн начин Л.Пурэвжав улсын залуу аварга Г.Өсөхбаярыг шороодуулж, шуугиан тарив.
Урамтай сайхан барилдаж учраа бүрээ узэгчдийн суудалд шилжуулж, олны сэтгэлийг баясган улсын их баяр наадамд дөрөв давсан аймгийн арслан Б.Бадамдорж, Т.Өсөх-Ирээдүй, аймгийн заан И.Батсайхан нар хучтэй аварга, гарьдын аманд очсоноос улсын цолонд хүрч амжсангүй. Энэ гурван залуу бэлтгэлээ сайн хийгээд өнөө жилийн наадамд барилддаг шигээ золбоо хийморьтой барилдвал дараа жилийн наадам, улсын цол хоёр хол биш байна. Энэ наадамд дэндүү томчуудтай таараа л биз. Хэдэн бор юм дутаа л биз яахавхэмээн сонирхогчид өөр зуураа хуучилж байна.
Улс хувьсгалын 83 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдаан. Цол дагаж мөнгө нэмнэ гэдэг шинэхэн уриаг ёсчлон хэрэгжүүлэв. Наадамд бөхийн цолны найраа байхыг нэгэнт үгүйсгэхээ больсон цаг. Энэ утгаар улсын дархан аварга Д.Цэрэнтогтох, аварга О.Балжинням нар өсөх ирээдүйтэй залуучуудыг дэмжиж наираанд орсон биз, яахав.
Харин бяр хүч нь жигдэрсэн, монгол бөхийн ид хаваар гайхуулах залуу заанууд, харцага цолтой бөхчүүд шууд ил цагаан иймэрхүу наираанд орохоор харамсмаар юм аа. Энэ наадмаар гэхэд улсын заан Ч.Батзориг, Д.Бумбаяр, Б.Ганбат, О.Одгэрэл, Р.Гансүх, харцага Э.Батбаатар нар ямар зорилготой барилдаж буй нь үзэгчдэд тод харагдав. Наадамчид, бөх сонирхогчид ямар уран мэх хийж, ямар хуч гаргаж учраагаа орхих бол гэж нуд салгалгуй ширтэж суугаа гэдгийг энэ бөхчүуд мэдэж л баймаарсан. Гэтэл тэд үзэгчдийн урмыг хугалж мөнгөнд шунан, бөхийн цолны наираанд улайм цайм хутгалдахыг хараадхарамсал төрөв. Энэ жилийн начны найраа 20-30 саяд хүрнэ гэж наадмын өмнө таамаглаж байсан нь унэн болов. Энэ их мөнгө наираанд орсон улсын заан, харцагуудын шуналыгхөдөлгөв бололтой.
Бас цолгүй залуу бөх найраанаас хөөрхөн мөнгө цохих бололцоо гарсан гэх. Дархан аварга бөх дөрвийн даваанд залуу бөхөд мөнгө атгуулж байж найрааны даваанд хүрсэн гэх, Дараагийн даваанд чанга бөх учраа таарах болсныг тооцоод өмнөх даваанд гар амар өнгөрөх зорилгоор мөнгө
атгуулдаг зуршил энэ жил биш, хэдэн жилийн өмнөөс бий болсон гэх. Ид залуу насандаа цол авсан гарьд, заан, харцага цолтой бөхчүүдийг наадмын комисс анхааралдаа авах цаг нэгэнт болжээ.
Монгол бөхийг мөнгөний золиос болгож орхилгуй, сүйрлээс аврах хэрэгтэй байна. Үндэсний бөхөө аврахын тулд янз янзын арга хэрэглэх шаардлагатай. Бөхийн цолны найрааид ил цагаан оролцсон улсын цолтой бөхчүүдийн цолыг шат дараалан бууруулж, цолыг нь хасч, бөх амлах бололцоогүй болгох асуудлыг боловсруулж, Улсын Ерөнхийлөгчидтавьж шийдвэрлүүлж баймаар юм.
Энэ санааг ундэсний бөхийн дүрэмд нэгэн зүйл болгож оруулахад буруудахгуй байх.
Монголчууд бид цөөхөн, тэр дундаа барилддаг нь бур цөө-хуулээ. Аймаг сумд бол бур бага. Тэдний найраа эрт орой баримтаар нотлогдох л болно. Бөхийн цолны найраа улам нарийсч, шударга барилдах эрмэлзэлтэй залуу бөхчуүдийг татан оролцуулж, аймаг, сумын наадамд хүртэл мөнгө бариад явдагхүн олон болох нь.
Саяхан нэгэн аймгийн наадмын барилдаанд жийп хөлөглөсөн мөнгөтэй залуу очиж, аймгийн арслан цол өвөрлөөд буцав гэнэ. Тэр бүх асуудлаа мөнгөөр шийдвэрлэжээ. Монголчуудыг ядуухан амьдралтай гэж хэлж болно. Харин монгол бөхчүүдийг ядуу гэж ямар ч шалгуураар тодор-хойлж чадахгуй шүү дээ. Ардын хувьсгалаас өмнөх үеийн бөхчүүдэд дээлээ солих, хоолоо олж идэх бооцоо байгаагүй. Үүнтэй харьцуулахад өнөөгийн бөхчүүдийн амьдрал эрс дээшилсэн нь үнэн. Ийм байхад зохиомол найраа хийгээд байгаа нь мөнгөнд тулгуурласан шунал гэхээс өөрөөр нэрлэх аргагуй.
Тиим учраас бөхийн цолны найрааг зогсооход хатуу арга хэрэгтэй болж байна. Бөхийн цолыг хасч, найрааг болиулан шударга барилдааныг хөгжүүлж, үндэоний бөхөө сүйрлээс аварч болохгүй гэж үү? Төр заегийн албан хаагч албан тушаалаа ашиглаад тодорхои хэмжээнии мөнгө аваад хүний зорьсон хэргийг бүтээвэл авлига болж, үүнийхээ төлөө хатуу цээрлэл хулээдэг шүү дээ. Энэ утгаар үзвэл монгол бөхөд авлига нүүрлэжээ. Монгол Улс авлига, ёс зүйгүй аливаа үйлдэлтэй тэмцэхийг гол болгодог. Тиймээс Монгол үндэсний бөхөө авлигаас чөлөөлж мөнгөнд дуртай зуунуудын цолыг хураадаг болъё хэмээн уриалж байна. Алийн болгон тэдэнд ая тал засах вэ? Зөвд зөөлөн, бурууд хатуу байх ёстой биш үү.
(өнөөдөр 2004.07.15 164)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button