Н.Энхбаярын шинэчлэл ба түүний төгсгөл

1996 онд МАХН-ыг ялагдуулсан улс төр бизнесийн бүлэглэл намын эрх мэдлийг хуйвалдаанаар олж авсан юм. Бие даасан нам байгуулах оролдлого хийх, салан тусгаарлахаар сүрдүүлэх, намыг залуужуулах нэрээр залуу-чуудын дайрагч отрядуудыг нууцаар бэлтгэж турхирах, намыг шинэчлэх лоозон дэвшүүлэх, нутаг нугын бүлэглэл үүсгэх, цуурхал дэгдээх, луивардах зэрэг хамгийн адгийн аргуудыг тэд хэрэглэсэн юм.
Тэд. МАХН-ын бэлгэдлийн таван хошууг сарнай болгосон, намын далбааг өөрчилсөн, Социнтернд сүржигнэж сүржигнэж элссэн зэрэгт өнгэ будгийн өөрчлөлт л хийж чадав. Намын байгуулалтын салбарт өөр эсрэг зүйл хийснийг би л лав санахгүй байна. Хэрэв хэн нэг хүн Н.Энхбаяр МАХН-д үүнээс өөр эсрэг шинэ зүйл хийсэн гэж сануулбал би түүнд маш их баярлах байна.
Харин олон жилийн системт судалгаанаас үзэхэд үнэт зүйлс, зарчмуудыг хөнөөн устгажээ.
1 .МАХН-ын дотоод ардчилал бүрмөсөн устжээ.
2. Намын боловсон хүчний бодлого бүрэн алдагдаж, МАХН дотроо Н.Энхбаярт үнэнч, үнэнч биш гэсэн хоёр хэсэгт хуваагджээ.
З.Намын болон улс орны эрх ашгийг умартаж, нэг хүний дарангуйлал тогтжээ.
4. МАХН ард түмнээсээ үлэмж хөндийрч, олон түмнээ хөсөр хаяж, явцуу
гэмт бүлэглэлийн эрх ашгийг илэрхийлэгч болжээ.
5.Намын хөрөнгө, албан тушаалд шударга бус хуваарилалт тогтож, түүнд тавих ямарваа нэг хяналт устжээ.
Үүнээс шалтгаалан МАХН нийгмийн шинэчлэл хөдөлгөөнийг саатуулагч, нэг хүнийг үг дуугүй аялдан дагагч, магтан дуулахаас өөрийг мэдэхгүй ард түмний эерэг хүч, олон түмнээс бүрэн хаалттай явцуу байгууллага болон хувирсан нь тодорхой байна.
МАХН гэдэг нэрийн дор түүний мянга мянган эгэл жирийн гишүүдийг биш, МАХН-ын дотоод ардчилал, хамтын удирдлагын зарчмуудыг бусармаглан намыг өөртэйгөө адилтгасан дөрвөн хүнтэй явцуу бүлэг, тэднийг тойрон хүрээлэгчдийг хэлж байна. Намын дотоод ардчилал бүрэн устсаны тод жишээ нь МАХН-ын Удирдах зөвлөл, МАХН-ын Бага хурал өөрийн бүрэн эрх, ач холбогдлоо бүрэн алдаж, намын дээд удирдлага хэмээн өөрсдийгөө өргөмжлөгч арчаагүй, явцуу бүлгийн шийдвэрийг үг дуугүй дэмжигч болсон явдал юм.
Н.Энхбаярын МАХН-д хийсэн энэхүү шинэчлэл гэх хегийн зүйл асар удалгүй төрийн байгууламжид давтагдан нэвтэрч Монгол төрийг бузарлан буртагласан юм. Энэ нь
1.Үндсэн хуульд заасан ардчилсан бараг бүх зарчмуудыг үлэмж гажуудуулж, хүний эрх, эрх чөлөөг боомилох болсон.
2.Төрийн боловсон хүний бодлогыг бүрэн алдагдуулж, ард түмнийг МАХН-ын болон ардчиллын гэсэн хоёр хэсэгт хувааж хагаралдуулав. Сөрөг хүчин нь ард түмний тэн хагасын дэмжлэгийг хүлээсээр атал тэднийг нийтийн
мэдээллийн хэрэгсэл, терийн машинаар дамжуулан ард түмний дайсан мэтээр сурталдав.
З.Үндэсний эрх ашиг, ард түмний язгуур сонирхлыг умартаж, өнгөц харахад нэг намын мэт, тодруулж хэлбэл нэг хүний дарангуйлал тогтоов. Бид XXI зуунд хаант засаг тогтоох шахжээ.
4. Монгол төр ард түмнээсээ үлэмж хөндийрч, тэдний эрх ашгийг хөсөр хаяснаар явцуу гэмт бүлэглэлиин эрх ашгийг хамгаалагч болжээ.
б.Нийгмийн баялгийн шударга бус хуваарилалт тогтож, түүнд тавих сөрөг хүчний болон ард түмний хяналтыг оргүй устгажээ. Монголын төр авилгалын үүр уурхай болон хувирч, нийгэмд үйлчлэх төрийн гол чиг үүрэг бизнесийн болон гэмт хэргийн шинжтэй үүргээр солигдов..
Н.Энхбаярын МАХН-д хийсэн шинэчлэл, төрд хийсэн шинэчлэл хоёр зарчмын хувьд огтын ялгаагүй бөгөөд ардчиллын тулгуур зарчмуудыг эвдэн сүйтгэсэн үр дүнд хүргэжээ. Эдгээрийг тус бүрт нь задлан үзвээс тоо томшгүй олон баримт, нотолгоо гаргаж болох авч энэ удаад цаг хэмнэх үүднээс түр түдгэлзье.
Нам болон төрийн эрх мэдлийг давхраар нь дагнан атгасан, хөндлөнгийн ямарваа нэг хяналт байхгүй, улс төрийн тодорхой чиг барим-жаагүй, үзэл бодлын тогтеон үнэмлэмжгүй улс төрийн явцуу бүлэг бүхий л эрх мэд-лийг өөртөө төвлөрүүлж, аливаа ёс суртахуун, хууль ёсыг уландаа гишгэж, хэт дураараа авирласны гэрч нь Та бид.
Өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг бид шинжлэхдээ
дөрөв дөрвөн жилийн хэрчмээр биш, ер нь сүүлийн арав гаруй жилд манай улс төр, эдийн засаг, нийгэмд хуримтлагдсан асуудлуудыг системт байдлаар авч үзэх ёстой. Шинжлэх ухааны энэ хандлага нь аль нэг нам, аль нэг удирдагчид бүхий л бурууг тохож, системийн чанартай дүгнэлтээс зайлс-хийдэг хоцрогдсон аргаас зайлсхийхэд тустай юм.
Ингэж авч үзвээс манай нийгэм систем бүрдүүлэгч гэр бүл, шашин, соёл, ёс суртахуун, эрүүл мэнд, боловсрол, нийтийн амгалан тайван байдал, амьдралын түвшин зэрэг бүхий л хүчин зүйлээрээ задралд орж, нийгмийн орчинд нь хүн амьдрах нь байтугай зугтаах, залхах, цөхрөх, ганцаардах зэрэг шинжүүд илтэд ноёрхох болж байна. Монгол хүн бие биенээ хайрлаж, хүндэтгэхээ бараг больжээ. Монголчууд бид хүссэн ч, эс хүссэн ч хойч үеэ энэхүү худал хуурамчид сургаж байна.
Үүний шалтгаан нь юу вэ? Үүнд олон хариулт өгч болох боловч хамгийн гол шалтгаан нь төр мэн. Хэрэв төр нь нийгмийн сайн сайхан байдал, хамтын амьдралыг хангах өөрийн үндсэн чиг үүргээ үл биелүүлэх аваас ийм байдалд гарцаагүй хүргэдэг аж.
Манай төр үүргээ огт биелүүлж чадахгүй байна. Энэ нь дараах зүйлеээр тодор хойлогдоно. Үүнд
1.Төрийн бодлогын шинжлэх ухаанч шинж чанар алдагдсан. Улс төр, шинжлэх ухаан хоёр дандаа давхцаад байдаггүй боловч ямар ч төр шинжлэх ухааныг дээд зэргээр ашиглахыг эрмэлздэг. Манайд бол шинжлэх ухааныг хүндэтгэх нь битгий хэл, оюуны сэхээтнүүдээ нам, төрийн удирдлагаас зайлуулсан. Хэрэв шинжлэх ухаан байхгүй бол мухар сүсэг, дураар авирлах хоёр л үлддэг юм. Монголын дарга нар эрх мэдэлтэй болмогцоо шинжлэх ухааныг шууд орлох болж, төрийн шийдвэр цөөн хүний дур зоргийн хэрэг болов.
2.Төрийн боловсон хүч-ний бодлого алдагдсан. Төрийн албан хаагчдыг ажил хэргийн шинжээр сонгон авах зарчим алдагдан танил тал, хамаатан садны бөөгнөрөл болсон. Үүнийг илэрхийлэх нэр томъёо одоогоор шинжлэх ухаанд байхгүй юм. Төрийн ийм алба үр ашигтай, үнэнч шударга, ард түмний төлөө ажиллах боломж, нөхцөл үнэндээ байхгүй юм.
3.Төрийн алба арилжааны шинж чанартай болж, төр авилгалд бүхэлдээ идэгдсэн. Төрийн албан тушаал бизнесийн шууд объект болон хувирсан. Төрийн хамгийн дээд шатнаас авахуулаад баг, хорооны засаг дарга хүртэл нийтдээ авилгалд идэгдсэн. Дэлхийн банкны тооцоогоор далд эдийн засаг, хээл хахуулийн хэмжээ манай ДНБ-ий 30-40 хувьд хүрч байна. Саяхан бидний хийсэн судалгаагаар манай авилгалын индекс 0,74-д хүрчээ. Энэ нь манай төрийн авилгалд бохирдсон хэмжээ 74 хувь болсон бөгөөд дэлхийд айргийн тавд орох үзүүлэлт юм. Та бидний хэн нь ч авилгалд өртөөгүй төрийн нэгж байгууллагыг нэрлэж чадахгүй юм. Үүний улмаас манай төрд хариуцлагын тогтолцоо, сахилга бүрэн устсан.
4.Төрийн ил тод байдал алдагдаж, төр өөрөө хаалттай систем болон хувирсан. Төрийн аливаа шийдвэрт ард түмэн, сөрөг хүчин болон нийгмийн бусад институтууд хяналт тавьдаг, оролцдог ардчилсан зарчим оргүй алга болсон. Үүнээс улбаалан төр ард түмний хооронд амин холбоо алдагдсан. Манайд хэлбэрийн хувьд ардчилсан бүх институтууд байгаа хэдий боловч агуулгын хувьд тэдгээрийн үйл ажиллагааны зарчмууд алдагдаж, нийгмийн үр нөлөө нь оргүйтэй адил болсон. Төрийн байгууллагуудын хэвтээ болон босоо удирд-лагын уялдаа зохицуулалт бараг тасарч, тэдгээр нь харьцангуй бие даасан, хаалттай арилжааны салбар болон хувирсан. Өөрөөр хэлбэл, манайд төрийн нэгдсэн бодлого, зохицуулалт алдагдсан. Энэ нь манайд Үндэсний хөгжлийн хөтөлбөр байхгүй байгаагаас илт харагдана. Төр нь улс, үндэстэн, иргэдээ хэрхэн яаж хөгжүүлэх чиг баримжааг зааж чадахгуй байгаа нь төр арчаагүйдсэний хамгийн тод жишээ мөн.
5. Төр нь улс төрийн хүчнүүдийн дайсагналцлын талбар болж, эрх мэдлийн төлөөх тэмцэл нь эдийн засгийн өрсөлдөөнд шилжиж, энэ нь өвөрмөц маягийн иргэний дайны хэмжээнд дүйж очсон. Нийгмийн ёс суртахуун, ёс зүй, хэм хэмжээ алга болж, улстөрчдиин ам ажил хоёр багцаагүй зөрж, нийгмийн эвлэрэл зеашилцөл гээч зүйл оргүй алга болсон. Монгол дахь эрх мэдлийн төлөө тэмцэл нь эдийн засгийн шууд үр ашгийн төлөө тэмцэл болон хуөирсан бөгөөд энэ нь төрийн байгууламжийг мөнгөний төлөөх хайр найргүй өрсөлдөөний талбар болгож байна. Ийм нөхцөл нь ямарваа нэг эсрэг зарчим, хэм хэмжээг баримтлах боломжийг үгүйсгэж байгаа юм. Манай улс төр бүх нийтийн дайсагналцлын талбар болон хувирсан.
Дээр дурдсан системийн шинжтэй гажгуудын бурууг аль нэг нам, улс төрийн хүчинд дангаар тохох боломжгүй юм. Гэхдээ сүүлийн дөрвөн жил эрх барьсан МАХН эдгээрийг арилгах талаар үнэн хэрэг дээрээ юу ч хийгээгүй бөгөөд харин ч тэдгээрийг улам зохион байгуулалттай болгон төгөлдөржүүлж, гүнзгийрүүлсэн учраас гол буруутан болох нь гарцаагүй юм.
Саяхан болсон УИХ-ын сонгууль нь дээр дурдсан системт согог бүхий дарангуй төрийг өөрчлөх гэсэн ард түмний илт эсэргүүцлээс үүдсэн сонголт боллоо. Монголын ард түмэн ямар ч гэсэн шинэ маягийн хэмжээгүй эрхт хаант засгийг халж чадлаа. Манай ард түмэн төрийг тэнцвэржүүлэх мэтийн ойлголтын нарийн учрыг мэдэхгүй хэдий ч зөн бэлгээрээ олон намаас бүрдсэн парламентыг сонгож чадлаа. Тэд нэг намын, нэг хүний дангаар ноёрхол, дур зоргийн авирыг хүлээн зөвшөөрсөнгүй. Тэд үлэмж хумигдсан ардчилал, эрх, эрх чөлөөгөө оргүй алдахыг хүссэнгүй. Үүнийх нь төлөө би ард түмэндээ мэхийн ёсолж байна.
Ингэснээр бүх зүйл сайн сайхан болно гэж одоогоор хэн ч хэлж чадахгүй боловч хэрэв зөв явах аваас одоогийн арчаагүй төрөөс илүү үр нөлөөтэй болно гэх бүрэн үндэслэл бий.
Одоогийн эрх баригчид ард түмний сонголтыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, төрийн эргэлт хийх хэд хэдэн оролдлого хийгээд байна. Энэ нь Монгол Төрийн тэргүүний зарлигийг зөрчиж УИХ – ын чуулганы анхдугаар хурал-дааныг хүндэтгэх шалтгаангүйгээр тасалдуулах, үүнийхээ бурууг бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчид тохох, түүнчлэн ард түмнийг буруутгах үйлдлээр тод илэрч байна. Түүнчлэн сонгуулийн үр дүнг үл зөвшөөрөх, гүтгэлгийн суртал нэвтрүүлэг явуулах, өрсөлдөгчдөө хүн ёсноос гадуур муулах аргаар эрх мэдлээ ямар ч үнээр хамаагүй хадгалахыг хичээж байгаагаар харагдана. Гэсэн хэдий боловч цаг хугацаа шинэ сонголтын төлөө ажиллаж эхэллээ.
МАХН чуулганы нээлтийн хуралдаанд оролцолгүй төрийн эргэлт хийх гэсэн оролдлогоо дэндүү увайгүй үндэслэлээр тайлбарлах боллоо. Үүний эхнийх нь Манай олон гишүүд гадаад, дотоодод явж байхад. Энэ нь хүүхэд ч үнэмшимгүй хөгийн үндэслэл мөнөөс мэн. Удаахь нь Хоёр тойргийн асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байхад. Хоёрхон тойргийн асуудал шинэ парламент ажлаа эхлэхэд саад болох зүйл огтхон ч биш. Сүүлчийнх
нь Суудал бүхий намууд зөвшилцөөгүй байхад. Ард түмний сонголтыг анхдугаар чуулганы хуралдаанаар баталгаажуулахад намууд зөвшилцөөд байх ямар ч шаардлага байхгүй. Хэрэв МАХН-ын мулгуу дарга нарын оронд өөр хүн байсан бол хуралдаан тасалж төрийн машиныг гацаахын оронд яаж ийгээд УИХ – ын даргын суудлыг авах гэж зүтгэх байсан. Төрийн эргэлт хийх гэж оролдчихоод түүнийхээ булхайг Ерөнхийлөгчид тохож булзааруулах нь шинэ зүйл огтоос биш. МАХН-ын удирдагчид гэж өөрийгөө цоллогчид сурсан зангаараа яаж ч зальдаж, луйвардлаа гэсэн Монголын төр ажилладгаараа ажиллана. Одоогийн нам, төрийн дээд албан тушаалтнууд Эх орон – Ардчилал эвслийг худалч, хулгайч, луйварчид гэж нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд мэдэгдэх болов. Эвслийнхэн дотроос нэг буюу нэг хэсэг хүн ийм тодорхойлолтод дүйцэж болохыг би үгүйсгэхгүй байна. Гэвч бусдыг ингэж муугаар хэлсэн хүн юуны түрүүнд өөрөө Хомгийн цэвэр, шударга байх ёстой гэсэн ямар ч эргэлзээгүй үндэслэл бас бий. МАХН-ын одоогийн удирдагчдыг өөгүй цэвэр, гэнэн ариун, үнэнч шударга хүмүүс гэж би яагаад ч хэлж чадахгүй. Учир нь МАХН-ын удирдагчид цагаан захтны, Засгийн газрын, албан тушаалтнуудын, авилгалын гэмт хэрэг гэсэн ангилалд багтах асар олон гэмт үйлдэл хийснийг би нотолж чадах юм. Ний нуугүй хэлэхэд МАХН-ын дарга нар ч гэсэн их гарын луйварчид юм шүү дээ.
Тэд ард түмний сонголтыг үл хүлээн зөвшөөрөхөөр барахгүй, тэднийг буруу сонголт хийлээ гэж зэмлэж байна. Тэд ард түмний сонголтыг баталгаажуулах хууль ёсны бүрэн эрхээ эдэлсэн Төрийн тэргүүнийг дайран доромжилж байна.
Монгол Улсын Ерөн-хийлөгч бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын ажлын дутагдал согогийг албан ёсоор, улс төрийн өндөр соёлтойгоор удаа дараа шүүмжилж байсан билээ. Гэтэл одоогийн эрх баригчид өөртөө шүүмжлэлтэй хандаж, дутагдлаа засахын оронд Үндсэн хуулинд халдах, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, огцруулах асуудлыг удаа дараа тавьж, түүний нэр хүндэд олон удаа ноцтой халдаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн олон жилийн үйл ажйллагаанд системт шин-жилгээ хийж үзэхэд тэрбээр улс төрийн аль нэг нам хүчнийг дэмжээгүй, ард түмний эв нэгдлийг ямагт илэрхийлж, төрт ёс, хууль журмыг сахиж ирсэн байдаг. Хэрэв Монгол Улсын Ерөнхийлөгчийг шүүмжлэх шаардлага гарах ахул МАХН, түүний Засгийн газрын олон удаагийн даварсан үйлдлүүдэд дор дор нь хатуу хариулт өгч, тухай бүрт нь ард түмэнд мэдэгдээгүй, МАХН-д дэндүү хүлээцтэй, элэгтэй хандсан гэж шүүмжилбэл илүү шударга хэрэг болох юм.
МАХН сонгуульд ялагдсан нь Эх орон – Ардчилал эвсэл хүчтэй байснаас огтхон ч болоогүй. Эвсэл дотоод зөрчлийнхөө улмаас үлэмж сул байсан бөгөөд нэгдсэн, цэгцтэй бодлого явуулж чадаагүй нь хэнд ч тодорхой юм. МАХН – ыг ялагдалд хүргэсэн гол шалтгаан бол түүний удирдагчдын алдаа-тай, харалган бодлого, хэт дээрэнгүй, дарангуй үйл ажиллагаатай холбоотой нь гарцаагүй.
Өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг тунгаан үзвээс Улсын Их Хуралд аль ч нам олонхи болоогүй учраас эвслийн Засгийн газар байгуулах магадлал хамгийн өндэр байна. Шинэ тутам байгуулагдах Эвслийн Засгийн газар дээр дурдсан системийн гажгуудыг арилгах, төрөө төвхнүүлэх их ажил хийх ёстой. Ийм түүхэн үүрэг түүнд ногдож байгаа. Үүнийг тоглолтын шинэ дүрэм гэх.
Гэвч МАХН-ын одоогийн удирдагчид улс төрийн зөвшилцөлд хүрэх, төрөө төвхнүүлэх аливаа боломжоос зүйл бүрээр татгалзаж байна. Өөрөөр хэлбэл, төрийн машиныг гацаахаар үхэн хатан чармайж байна.
Энэ нь Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ын одоогийн удирдагчид нам болон төрийн албан тушаалдаа хэвээр үлдсэн нөхцөлд улс төрийн ямарваа нэг зөвшилцөлд хүрэх боломжгүй гэсэн дүгнэлт хийхэд арга буюу хүргэж байна.
Иймээс МАХН-ын нэр хүндийг унагаж, сонгуульд ялагдуулсан, улмаар ард түмний сонголтыг үл хүн-дэтгэн улс төрийн зөвшилц-лөөс зүйл бүрээр зайлсхийж улс төрийн хямралт байдлыг даамжруулж байгаа МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй Удирдах зөвлөл, Бага хурал бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой.
Тэд нар МАХН-ыг өөрсөдтэйгөө хамт хөнөөх гэж байна. Тэд удахгүй болох орон нут-гийн сонгуулиар албан тушаалтнуудад амлалт өгч, орон нутагт шударга хөдөл-гөөн үүсэхээс эмээж байна. Тэд албан тушаал, эд мөн-гөөр хүмүүсийг барьцаалан хэрэв Н.Энхбаяр унавал МАХН унана, МАХН унавал та нар хамт унана гэж айлган сүрдүүлж байна. Зарим хүн энэ улиг болсон мэхэнд орж, мөнөөх дарангуйлагчаа дагасан түр зуурын нэгдэл мэт төлөв байдалд орчихоод байна. Гэвч манай намын олон гишүүн нам хүн хоёрыг салгахтайгаа байна. МАХН Н.Энхбаяр биш, Н.Энхбаяр бол МАХН биш. Хар цагааны дэнс хэдийнэ эргэчихээд үнэн, шударга ёс гээч юм ирж явна. Гэвч тэд үнэний хүчийг торгоож чадахаасаа өнгөрсөн.
Улс төрийн нэр хүнд, нөлөөгөө нэгэнт алдсан хүмүүс намаас үхэн хатан зуурсаар байна. Тэд МАХН-ыг оршихуй, эс оршихуйн ирмэг дээр авчирлаа. Н.Энхбаярын шинэчлэл ийм үр дүнд хүргэлээ.
Ямар ч гэсэн Та нарыг айлгадаг буур чинь аль хэдийнэ байхгүй болсон шүү дээ, атнууд минь ээ. Гэхдээ айх эсэх нь Та нарын л хэрэг…
(өдрийн сонин 2004.07.15 175)