Францын залуу од Монголын тайзнаа

. Энэ үеэр Оросын уран бүтээлчид манай дуурийн театрынхантай цаашид хамтран ажилах тухай ярилцах, гэрээ хэлэлцээр байгуулах зорилготой юм байна.
Францад төдийгүй Европ даяар алдаршаад буй Карл Пакеттын тухай товч танилцуулъя.
Тэрээр 1976 онд Парист төрсөн. 1994 онд Парисын дуурийн театрын дэргэдэх балетын сургуулийг төгсч тэндээсээ төв театрт уригдан ажиллажээ. Yүнийхээ дараа жил Европын залуу балетчдын уралдаанаас шагнал авсан байна. Энэ үеэс хойш тэрээр Парисын төв театрт тавигдаж буй бүхий л уран бүтээлийн гол дүрийг амилуулж эхэлж.
2000 оноос түүний мэргэжлийн өндөр ур, авьяас чадварыг дэлхийн балетчид хүлээн зөвшөөрч эхэлсэн байна. Карл Пакетт Дон Кихот, Жизель, Пахита, Раймонда, Ромео Жульетта гээд дэлхийн сонгодог бүтээлүүдийн гол дүрийг амилуулсаар байлаа.
Өнгөрсөн жил тэрээр Юрий Григоровичийн Иван Грозны балетын гол дүр Курбскийд тогложээ. Yүний дараа Францын нэртэй шүүмжлэгч Рене Сирвин Тэр жинхэнэ Курбскийг бүтээж чадсан хэмээн үнэлжээ. Харин Юрий Григорович Карл Пакетт бол Европын балетчдаас хамгийн тод гэрэлтэж байгаа од, хамгийн авьяаслаг бүжигчин. Төрөлх зан чанар, олон талын авьяас, мэдрэмж, тайзны жүжиглэл нь түүнийг орчин үеийн балетын од болгож чадлаа хэмээж.
Түүнийг дэлхийд данстай томчууд ингэж үнэлж байна. Дэлхийн дуурийн театрууд Карл Пакеттыг урьж өөр өөрийн тайзнаа тоглуулсаар байгаа билээ. Харин түүний тоглолтыг үзэх боломж бидэнд олдлоо. Тэрээр энэ сарын 23-нд манай балетчидтай хамтран Хунт нуур, 25-нд Жизель-ийг тоглоно. Хунт нуур-ын гол дүрд Ч.Ганчимэг, Жизель-ийн гол дүрд Г.Цолмон нар Карл Пакеттай хамтран тоглохоор болжээ.
Дуурийн театрынхан үүнээс өмнө буюу 17-нд Учиртай гурван толгой, Дон Кихот-ыг тоглох бөгөөд эдгээр нь голлон жуулчдад зориулагдах аж.
/Өдрийн сонин, 2004. 07.15, 175/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button