Ангийн бууг хаанаас авах вэ?

Тус дэлгүүр Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2003 оны долдугаар сарын 16-ны өдрийн 133 дугаар тушаалаар галт зэвсэг худалдаалах зөвшөөрөл авчээ. Хэрэв та ангийн буу худалдан авахыг хүсвэл Хотын цагдаагийн газарт өргөдөл гарган зөвшөөрөл аваад, ЦЕГ-аас ял шийтгэл эдэлж байгаагүй гэсэн тодорхойлолттой байх хэрэгтэй. Дээрх бичиг баримтыг бүрдүүлсэн тохиолдолд иргэний үнэмлэхтэйгээ очин буугаа авах эрхтэй ажээ. Харин худалдан авсан буугаа 14 хоногийн дотор цагдаагийн газарт бүртгүүлж үнэмлэхийг нь авах ёстой гэнэ. Ингэснээр та улсад бүртгэлтэй хууль ёсны галт зэвсэг эзэмшигч болох юм.
Одоо ан авд сонирхолтой иргэддээ бууны үнэ санал болгоё. ОХУ-аас оруулж ирсэн Тигр буу 1700 ам.доллар, Сайга 600 ам.доллар, ТО3-8 250 мянган төгрөг гэнэ. Мөн Туркийн шувууны буу 800 мянга, Швейцарийн шувууны том буу 2 сая 500 мянган төгрөгийн үнэтэй байна. Түүнчлэн хамгийн үнэтэй нь Тигр-ийн сум бөгөөд ширхэг нь 800 төгрөг гэнэ. Харин ТО3-8-ын хайрцаг сум 5500 төгрөг. Анхааруулахад I хороололд байрлалтай тус дэлгүүрээр үйлчлүүлэхдээ иргэний үнэмлэхээ мартуузай.
/Өдрийн сонин, 2004. 07.15, 175/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button