Танай гэр чинь аюулгүй орчин мөн үү?

Манай улсад тохиолдож байгаа осол, гэмтлийн дотор ахуйн осол нэгдүгээрт орж байна. Иймээс та ахуйн осолд өртөхгүй байх боломжийг гэр орондоо бүрдүүлэхийг хичээгээрэй.
Орон гэртээ маш энгийн өөрчлөлт хийснээр та ахуйн ослоос /түлэгдэх, хальтарч унах, гараа зүсэх г.м/ сэргийлж болно.
-Танай гэрийн бүх унтраалга, залгуурууд бүрэн ажиллагаатай юу?
-Бүрэн бус ажиллагаатай ахуйн цахилгаан хэрэгслийг ажиллуулах гэж бүү оролд.
-Эм тариа хадгалдаг саваа аль болохоор үүхэд хүрэхгүй газар байрлуул.
-Балкондоо хамгаалалтын цонх хий.
-Цахилгаан хэрэгсэл хүүхдийн тоглоом биш, тэд том хүнийг дууриаж цахилгаан хэрэгслийг ажиллуулах гэж оролдоно шүү.
Гал зуухны өрөө чинь аюулгүй орчин байж чадаж байна уу?
-Халуун хоол, цай, устай савыг ширээний өнцөгт бүү тавь.
-Асаасан лааг ширээний голд байрлуул.
-Хутга, заазуур хэрэглэх үедээ болгоомжтой бай.
-Зуухны амыг онгорхой бүү орхи.
Банны өрөө тань хэр аюулгүй орчин бэ?
-Банны өрөөний шалан дээр хальтардаггүй дэвсгэр тавь.
-Банны өрөөнд бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр бүү орхи. /живэх аюултай/
-Банны өрөө, жорлон болон бусад гэр ахуйн цэвэрлэгээний бодисыг хүүхдийн нүднээс далд хадгал.