Хумс арчлах талаар

Загасны тос, ургамлын тосонд хумсаа дүрэх /3 дусал иод хийнэ/ их ашигтай. Хумсаа үе үе нимбэгний шүүсээр арчих сайн. Харин тэгэхдээ дээрхийг хийх үед хумс лакгүй байх шаардлагатай.
Хумс засах үйлчилгээ таван мянган жилийн өмнө байсан боловч баячууд дээдчүүлийн хэрэг гэж үздэг байв. Одоо үед хумс засах, будах явдал эрүүл ахуйн нэг шаардлага гэж үздэг болсон байна.
Хөлний хумс засах, арчлах, эвэр авах зэргийг хийдэг тусгай үйлчилгээ байх боловч зарим засал тордлогыг гэртээ хийж болно. Юуны өмнө саван-содтой усанд 20 минут хөлөө дүрж байх, хумсаа хайчаар юм уу зориулалтын хумсны хутгаар авах, тэгэхдээ махан дотуур нь их ухаж авч болохгүй. Хумсан завсар орсон хирийн өдөр болгон хөлөө угаах үедээ сойздож авна. Хөлийн тавхай, өлмий, өсгийгөө ширүүн эдээр үрчиж угаана. Зөвхөн ингэсний дараа хумсаа будаж болно.