Нүүрэндээ үрчлээгүй байя гэвэл нүүрээ байнга илж бай

Учир нь нүүрний эд эсийн цусны эргэлт сайжран, арьс нь зөөлөрч түүнээ дагаад овор багатай харагдана. Мөн үрчлээс багасгах, нэмж үрчлээтэхээс сэргийлдэг. Түүнчлэн хамар битүүрэх, ханиад томуу хүрэх үед, салхинд явахад нулимс гоожих, толгой, шүд өвдөхөөс ч сэргийлнэ.
Нэг анхаарах зүйл гэвэл нүүрэндээ батгатай хүмүүс энэ дасгалыг хийж болдоггүй ажээ. Эмэгтэйчүүдийн тухайд гэвэл нүүрээ будахаасаа өмнө буюу будаггүй үедээ энэ дасгалыг хийгээрэй. Тэгэхдээ гар чинь маш цэвэр байх хэрэгтэй шүү.