Ходоодны шарх гэж юу вэ?

Шарх гэж юу вэ? Ходоодны хана үрэвсэхийг ходоодны шарх гэнэ. Ходоодны шарх эмчлэгддэг боловч дараа нь дахин үүсч болно. Хэрэв та кофе их уудаг, тамхи, архи хэрэглэдэг, мөн аспирины төрлийн эм хэрэглэдэг бол амархан ходоодны шархтай болно. Хоолны дараа ходоод өвдөх, дотор муухайрах нь ходоодны шархны шинж юм.
Хавар, намрын улиралд ходоодны шархнаас сэргийлж ардын эмчилгээ хийх сайн. Буруу хооллох, цөсний үйл ажиллагаа сулрах, мэдрэлийн ядаргаа тусах нь ходоодны шарх үүсэх нөхцөл юм. Ходоодны шарх хүндрэх үед цус алдах, шарх хортой хавдар болох аюултай.
Ардын эмчилгээ Ходоодны шархны үед өглөө өлөн элгэн дээр 2 ш түүхий өндөг ууна.