Зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү газрыг худалдан авч болно

-Газар өмчлүүлэх хуулинд зааснаар өрх бүр 700 метр квадрат газраас гадна түүний 25 хүртэлх хувь буюу 175 метр квадрат газрыг өмчлөн авах эрхтэй. Эзэмшиж, оршин сууж байсан газар нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү байх тохиолдол газар олгож эхэлснээс хойш буюу 2003 оны аравдугаар сарын 1-нээс хойш цөөнгүй гарч ирсэн. Yүнийг дээр заагдсаны дагуу зохицуулж байгаа. Өөрөөр хэлбэл илүү газрыг нь худалдах, эзэмшүүлэх байдлаар зохицуулж болно. Зөвшөөрөгдсөн эрхийн газраас илүү, эзэмших эрхээр худалдан авч байгаа газрын нэг метр квадрат тутмыг 13 мянга 200 төгрөгөөр худалддаг. Ингэж худалдан аваад газар нь дахиад илүү гарсан тохиолдолд үр хүүхэддээ тусгаарлан эзэмшүүлнэ. Бас эзэмших, ашиглах байдлаар зохицуулж ч болно. Юутай ч илүү газрыг хураан авахгүй байгаа.
Нийслэлийн газрын албаны өмчлөлийн хэлтсийн мэргэжилтэн Насанжаргал