Мөнгөний уусмалаар өвчнийг төгс анагаадаг

Монголчууд мөнгийг эрхэмлэн дээдэлж, мөнгөн аяганд хоол, цайгаа идэж уухж байсан нь энэхүү эмчилгээний үр дүнтэй холбоотой юм. Энэхүү уусмалаар ундны усыг муутгахгүйгээр удаан хадгалах, төрөл бүрийн рашаан, ургамлын шүүс зэргийг цэвэр байгалийн чигээр нь хадгалдаг. Түүнчлэн аливаа өвчинд эдгэрэхэд маш сайн нөлөө өгдөг байна.
Шарх эмчлэх, нүд чих гээд хамар хоолой, амны хөндийн бүх төрлийн өвчнийг уусмалаар угаах, зайлах, дусаах зэргээр эмчилж болдог. Мөн ходоод гэдэс, дотор эрхтний өвчинтэй, цагаан мах нь эргэдэг хүмүүст энэ эмчилгээ өндөр үр дүн өгдөг нь тогтоогджээ. Эмэгтэйчүүдийн сав, бөөр, өндгөвчний үрэвсэлд ч, 12 нугалаа гэдэсний шарханд тусгай тунгаар ууж хэрэглэнэ.
Бид шүдээ угаагаад байгаа хэрнээ хорхой идчихдэг. Тэгвэл энэ уусмалаар ариутгаснаар өөрийнхөө шүдтэй зуу наслах боломжтой болно. Арьсны өвчнүүдийн үед, мөн эмэгтэй хүний хөхний толгой хагарахад уг уусмалаар угааж шавших нь эмчилгээний маш их сайн нөлөөтэй байдаг юм байна.