Унасан юмыг ямар үед яаж авч өгөх вэ?

Хэрэв настай хүн юм хүмээ унагаавал эрэгтэй, эмэгтэй аль нь ч ялгаагүй авч өгнө. Тэр унагаасан юмыг нь авч өгөхдөө Май, та үүнээ авна уу гэдэг ч юм уу, эрхбиш сэтгэлийг нь зассан үгийг ая эеийг нь олж хэлэх хэрэгтэй. Огт дуу шүүгүй авч өгөх бас ч нэг их тааламжтай биш. Харин ингэхдээ гасалж гингэнэсэн, илээ халаг болсон үг хэлж болохгүй. Ялангуяа тэр юм хүм нь хэмхэрч, асгарах зэрэг хэрэг гарвал туслахаас өөр дуу шүү, ийм тийм явдал болсны хэрэггүй. Харин ч бүр мэдээгүй юм шиг байдалтай байх хэрэгтэй. Учир нь тэр хүний сэтгэлийг нь зовоож бүр ч эвгүй байдалд оруулах болно.
Унагаасан юмыг нь авч өгөхдөө, ер нь юм газраас авахдаа нуруугаараа тонгойн бөхийсний хэрэггүй. Ингэж тонгойх их эвгүй үзэмжгүй байдаг. Харин өвдгөө нугалан хагас суусан байдлаар юмаа авмагц өөдөө цэх босох хэрэгтэй.
Иш, бариултай юмыг авч өгөхдөө заавал иш, бариул талаар нь өгөх хэрэгтэй. Хурц үзүүртэй зүйлийг үзүүр талаар нь өгдөггүй нь аюулгүй байдлын хутгалчих вий, гар хөлөө эсгэчих вий гэсэн утгатай юм.
Харандаа, үзэг зэрэг зүйлийг шөвх талаар нь өгч болохгүй. Ямагт мухар талаар нь өгөх хэрэгтэй. Эвхүүр хутга, сахлын хутга зэргийг өгөхийн өмнө эвхэх хэрэгтэй. Иш бариулгүй зүйлийг өгөхдөө аль эвтэй, барьцтай, тэр хүнд гэм халгүй талаар нь өгөх хэрэгтэй.
Хүнд юм өгөх, ялангуяа гуйсан юмыг нь өгөхдөө чулуудаж өгч болохгүй. Өөрт нь шууд гардан өгөх буюу ойр хүнээр дамжуулж өгөх хэрэгтэй. Yгүй бол дор хаяхад тэр хүнд ойр байгаа ширээ сандал, авдар сав зэрэг дээр тавьж өгөх хэрэгтэй.
Юм өгөхдөө болгоомжтой, гүйцэд барьсан, унагаж осолдохгүйг бодож, эелдэг дөлгөөн өгөх хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button