Хилийн чанадад

1.Очих гэж байгаа улсынхаа талаар судал.
Зан заншил, соёл, түүхийг судлах хэрэгтэй бөгөөд эдгээрийг танд мэдээлэх групптэй байвал таны цагийг маш их хэмнэх болно.
2.Цаг агаарын байдлыг мэдээд түүнд тохируулан хувцас, эд зүйлсийг бэлтгэ.
Таныг очих үеэр цаг агаарын температур ямархуу байх зэрэг нь таныг таагүй байдалд оруулахаас хамгаална.
3.Шаардлагатай зүйлсээ бэлтгэ. /эмнэлгийн анхны тусламж г.м/
Магадгүй танд, эсвэл хамт яваа хүнд тань асудал гарвал бэлэн байх гэдэг үүднээс үүнийг зөвлөж байна.
4.Ямар унаагаар явахаа шийд.
5.Та тээврийн ямар компаниар үйлчлүүлэх, хаана буудаллахаа эртнээс төлөвлө.
Аяллынхаа маршрутыг өөрөө зохиож буух буудал, газраа төлөвлөхдөө агаарын болон тээврийн жөуулчны компаниар гүйцэтгүүлвэл зүгээр.
6.Виз болон бусад баримт бичгээ шалга.
7.Паспортаа анхаараарай, мартав.
8.Нөөц төлөвлөгөөтэй бай.
Ямар ч тохиолдолд аюул учрахыг үгүйсгэх аргагүй.
9.Замдаа цөөн буудалла.
Ингэх нь нэг талаас зардал, нөгөө талаар цагийг тань хэмнэх болно.
10.Шаардлагатай гэж үзэн задгай мөнгө ав.
Ямар нэг тохиолдолд гадаад улс оронд та хэн нэгэн рүү утсаар ярих гарах үед танд задгай мөнгө хэрэг болно.
11.Аяллын зорилгоо хэн хүнд бүү дэлгэ.
Энэ бол цэвэр аюулгүй байдлын шаардлага.
12.Тээшдээ юу авч явах вэ гэдгийг судал.
Огт хэрэгггүй юм уу, онцын шаардлагагүй, мөн хүний дайж явуулсан эд зүйлсийг тээхээс болгоомжил.
13.Валют солиулахдаа анхааралтай бай.
14.Орой үдшийн цагаар болж өгвөл гадагш бүү гар.
Магадгүй та зугаацаж цэнгэмээр байгаа бол өөрийн аюулгүй байдлыг сайтар хангасны дараа гүйцэтгэ.