Монголд Гандашгүйцэцэг нэртэй таван хүн байдаг

Харин сүүлийн гурван жилд төрсөн хүүхдүүдийн нэрийг бүрэн бус судалгаагаар дүгнэхэд Номин, Билгүүн гэдэг нэр түгээмэл байгаа аж. Yүнтэй холбогдуулж хамгийн ховор нь ямар нэр байгаа талаар УИБМТ-өөс тодрууллаа.
Улсын хэмжээнд Гандашгүйцэцэг нэртэй 4-44 насны таван хүн байдаг юм байна. Тэдний нэг нь Улаанбаатарт, бусда нь хөдөө орон нутагт амьдардаг аж. Бадамгарав овогтой Гандашгүйцэцэг нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд оршин суудаг. Тэрээр 1960 оны дөрөвдүгээр сарын 3-нд төрсөн, гэр бүлтэй юмбайна. Харин Цэрэнжав овогтой амидаа нь 1985 оны арваннэгдүгээр сарын 30-нд төрсөн. Увс аймгийн Улаангом суманд амьдардаг. Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат Пүрэвдоржийн Гандашгүйцэцэг 1995 оны хоёрдугаар сарын 2-нд төрсөн. Харин Мөнхбаатарын Гандашгүйцэцэг Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын оршин суугч бөгөөд 1997 оны зургадугаарс арын 12-нд төржээ. Амидаа нарын отгон нь болох Булгантамир овогтой Гандашгүйцэцэг 1999 оны есдүгээр сарын 8-нд мэндэлжээ. Одоо Архангай аймагт амьдардаг аж.
/Өдрийн сонин, 2004.07.10, 173/