Зүүн тийш харж унт

Жирэмсэн эмэгтэйг дээш харж хэвтэхэд савны бүхий л жин нурууны баруун хэсэг дэх доод хөндий вен судсан дээр төвлөрдөг энэ судсаар цус хөл, таваар дамжин зүрхэнд цутгадаг юм. Савны даралтаас вен шахагдаж, улмаар цусыг гүйцэд нэвтрүүлдэггүй тул биеийн доод хэсэгт хямрал үүсгэдэг. Yүнээс болж даралт буурах, шамбаран бүр бөөрний дутагдалд ч оруулж мэднэ.
Эх хүүхэд хоёрт хамгийн тохиромжтой байрлал нь нэг хөлөө нөгөө дээрээ тавиад юм уу, хөлийнхөө хооронд дэр хавчуулаад зүүн тийш хажуулдан хэвтэх юм. Ийм байрлалд цусны эргэлт, бөөрний ажиллагаа сайжирдаг.
Дашрамд 55-60 кг жинтэй эмэгтэйн цусны ерөнхий эзэлхүүн 3.8-4.2 л байдаг. Жирэмслэлтийн үед энэ нь хоёр дахин нэмэгддэг. Ийм маягаар цус дамжуулах судасны ачаалал мөн хоёр дахин өсдөг гэсэн үг юм.