Бизнесмен хүнд заавал байх шинж чанар

2.Хамт олноо удирдан зохион байгуулж, тэднийг ойлгож, сонсдог байх
Хамтран ажиллаж байгааг хүмүүсийнхээ хэнтэй юуны тухай, ямар сэдвээр ярихаа мэддэг байх нь тухайн хүнийг өөртөө татаж ажил хэргээ явуулахад дөхөмтэй. Ярьж байгаа хүнийхээ үнэ хүндтэйг ухамсарлан хүндэлж буйгаа цаг ямагт итгүүлж, түүнд чин сэтгэлээсээ хандан үгийг сонсож, бусдын санаа бодол, хүсэл эрэмлзэлд ойлгож ханд.
3.Бусдад үлгэр, дууриал үзүүлж чаддаг байх
Та бусдын нүдэнд үргэлж ил байдгаа санагтун. Таны биеэ авч явж байгаа байдал, хувцаслалт, хүнтэй харьцаж байгаа байдал, зарчимч эсэх, ажилдаа хэр нягт нямбай хандаж байгаа, цаг баримталдаг эсэхийг тань хамт ажил эрхэлдэг хүмүүсээс тань гадна хөндлөнгийн хүмүүс ч гэсэн ажиглан харж байдгийг мэдэхэд илүүдэхгүй.
4.Өөрийн бурууг шударгаар хүлээн зөвшөөрч, залруулж чаддаг байх
Хэрэв таны буруу бол тэр дор нь алдаагаа хүлээх хэрэгтэй. Энэ арга нь үр дүнтэй бөгөөд зарим тохиолдолд буруутайгаа хүлэн зөвшөөрөх нь өөрийгөө хамгаалахаасаа хамаагүй илүү тааламжтай байдаг. Та алдаагаа ухамсарлан, түүнийгээ засаж чадсанаар таныг бусад хүн үнэлэх болно.
5.Эрхэлж байгаа ажилтайгаа холбогдох шаардлагатай зүйлүүдийг мэддэг байх
Шинэ мэдээ мэдээллийг тогтмол авч, мэдээллээс хоцрохгүй байх, өөрийн хийж байгаа ажиллаж байгаа салбартуу хуулийн онолын болон практик мэдлэгтэй байх.
6.Гадаад хэлний мэдлэгтэй байх.
Та гадаадын зочин төлөөлөгчидтэй харилцахдаа орчуулагч ашиглаж болох бловч энэ нь таны мөнгийг үрсэн хэрэг болно. Иймээс гадаад хэлний мэдлэгтэй байснаар мөнгөө хэмнээд зогсохгүй, мөн ажил хэрэг хамтран явуулж байгаа ажил хэргийн түншдээ ч үнэлэгдэх болно.
7.Инээмсэглэж бай
Хэрэв хүмүүс тантай уулзахдаа сэтгэл ханамжтай бйгаасай гэж хүсвэл та тэдэнтэй уулзахдаа баяр хөөрөө илэрхийлж байх ёстой. Инээмсэглэл нь үнэ төлбөргүй атлаа ихийг бүтээдэг.
8.Задлан шинжилж, дүгнэлт хийх чадвартай байх
Аливаа мэдээлэлд бодитой үнэн зөв үнэлэлт өгч чаддаг байх нь бизнесмен хүний нэг шинж юм.
9.Зохион байгуулалт, үүрэг хуваарилалтыг чадварлаг гүйцэтгэдэг байх
Та өөрийн захиргаанд байгаа албан тушаалтнуудад ажил үүргийн хуваарилалтыг хэрхэн хуваарилна, тэр чинээгээр таны ажил урагштай байдаг.
10.Гүйцэтгэлийг хянан шалгаж чаддаг байх
Хэн юу хийснээр хөдөлмөрийг үнэлдэг өнөө үед хүний хөдөлмөрийг сайтар үнэлж, урамшуулж чаддаг байх нь зайлшгүй чухал.