Солонгосын соёл урлаг, анагаах ухааны бүрэлдэхүүн манай улсад ирнэ

Уг арга хэмжээ нь Монгол ургац-2004 нэртэй бөгөөд манай улсад хоёр дахь жилдээ зохиогдож байгаа юм. Yүний анхных нь өнгөрсөн оны наймдугаар сард болж Монголын эмзэг бүлгийн болон тагнай нь цоорхой хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийж байжээ. Харин өнөө жилийн арга хэмжээ нэлээд өргөн хүрээг хамрах бөгөөд энэ үеэр Солонгосын Төгс сайн мэдээ сүмийн тэргүүн Давид Юнги Чой болон түүнийг дагалдаж 250 гарй хүн хүрэлцэн ирэх аж. Yүнд Солонгосын хэд хэдэн адартай компанийн удирдлага болон соёл урлаг, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөгчид, тэндхийн мэргэжлийн эмч нарын томоохон хэсэг багтаж байгаа юм байна.
Тэд мэргэжил нэгт монгол нөхөдтэйгөө хамтран Улаанбаатар хотын гэр хорооллын 1500 хүнийг шүд, хамар хоолой зэрэг төрөл бүрийн эмнэлгийн үзлэгт хамруулан оношилж зөвлөгөө өгөх аж. Мөн манайх шиг хуурай ширүүн агаартай орны хүмүүст нүдний өвчлөл их байдгыг харгалзан 50 гаруй хүнд нүдний үнэ төлбөргүй мэс ажилбарыг хийх юм байна.
/Өдрийн сонин, 2004.07.16, 176/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button