Ихэнх нутгаар 34-40 градус хүртэл хална

Энэ өдөр хөдөө орон нутгийнхан төдийгүй нийслэлчүүд маань ч наршилтаас сэргийлэх хэрэгтэй болох нь. Учир нь Улаанбаатарт ч мэн 32-36 градус давж халах аж. Ер нь зөвхөн дээрх бүс нутгуудад ч буе нийт нутгаар хурц нартай, аагим халуун байх тул хөдөө хээр мал ахуйгаа дагаж явдаг малчид, тоглоомын талбайд өдөржин нааддаг багачууд, даралт ихсэх өвчин хуучтай хөгшин хөвөө, хэн хүнгүй наршиж, халахаас болгоомжлоход илүүдэхгүй. Өчигдрийн хувьд ч хотын гудамж 32 градусын халуунтай өнжсөн. Тиймээс өчигдөр оройн 19.30 цагийн үед Хотын түргэн тусламжийнхантай холбоо барьж, наршилт, зүрх судасны өвчний дуудлага хэр ирж буйг тодруулахад Харьцангуй гайгүй байна. Зүрх судасны ч гэлтгүй ерөнхий дуудлагын тоо бага байгаа гэсэн хариу өгөв. Хүүхэд багачууд төдийгүй, ажилтан албан хаагчдын ээлжийн амралтын улирал эхэлсэн болохоор хэн хүнгүй үр хүүхэд, настангууддаа анхаарал хандуулж буйн үр дүн биз ээ. Харин маргаашаас эхлэн зарим нутгаар борооших нь. Тодруулбал, энэ сарын 17, 18-нд нутгийн хойд, 19-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 20-нд нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлсэн байх юм. Анхааруулахад дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Энэ үеэр мэн л ихэнх нутгаар хапж, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Говийн нутгийн баруун хэсэг болон Орхон, Сэлэнгийн сав, Дарьганга, Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө 20-25, өдөртөө 35-40 градус хүртэл халах юм байна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20, өдөртөө 29-30 градус дулаан байх нь. Эл өдрүүдэд нутгийн хойд хэегээр л бага зэрэг сэрүүн байх аж.
(өдрийн сонин 2004.07.16 176)