Алив асуудлаа парламентын танхим, төрийн ордондоо шийдвэрлэцгээе

Төрийн тэргүүний үндэсний эвлэрэл, эв эеийг санал болгосон байр суурийг Ардчилсан нам анхнаас нь дэмжсэн бөгөөд Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу шинэ парламентын анхны чуулгандаа сонгогдсон төрийн түшээд оролцсон билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч нь Монгол Улсын иргэдийн чөлөөт, шууд, бүх нийтийн сонгуулиар ард түмнээсээ сонгогдсон цорын ганц дээд албан тушаалтан бөгөөд Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мэн.
Бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн дөрөв дэх заалтын дагуу УИХ-ын чуулганы анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг нь улс орон даяар дагаж мөрдөгдөх эрх зүйн хүчин чадалтай шийдвэр юм. Харин МАХН-ын Удирдах зөвлөл мэдэгдэл гарган сонгогдсон гишүүдээ чуулганы анхдугаар хуралдаанд оролцуулаагүй нь хууль зөрчиж, сонгогч олон түмэн, төрийн тэргүүнээ үл хүндэтгэсэн алхам болсонд Ардчилсан нам гүнээ харамсч байна.
МАХН-ын Удирдах зөвлөлөөс долдугаар сарын 14-ний өдөр уриалга гарган улс үндэснийхээ эрх ашгийг дээдлэн зөвшилцөж ажиллах төрийн тэргүүний байр суурьтай сая санал нэгдсэнийг Ардчилсан нам сайшаан дэмжиж байна.
Улс орныхоо аливаа асуудлыг УИХ-ын гишүүд парламентын танхимдаа, төрийн ордондоо хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй хэмээсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурьтай Ардчилсан нам санал нэг байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн нэгдүгээрт УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална хэмээн заасан байдаг.
Иймд Үндсэн хуулиа хүндэтгэн, ерөнхийлөгчийн зарлигаар нээсэн чуулганы анхдугаар хуралдаандаа МАХН-ын сонгогдсон гишүүдийг хүрэлцэн ирж оролцохыг урихын ялдамд, ард түмниихээ сонголтыг хүлээн зөвшөөрөхөөс хамтын ажиллагаагаа эхэлье хэмээн Ардчилсан намуриапж байна гэжээ.
(өдрийн сонин 2004.07.16 176)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button