Үндсэн хуулийн цэц 30 хоногийн дотор шийдвэр гаргана

-Эрх бүхий байгууллагаас Цэцэд хүсэлт гаргасан тохиолдолд Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн гуравт зааснаар маргаан шууд үүсгэж шалгана. Хуралдаанд бэлтгэл ажиллагааг 30 хоногийн дотор гүйцэтгэх хуультай. Маргаан ээдрээ түвэгтэй шалтгаанаар дээрх хугацаанд дуусахгүй бол хугацааг 30 хүртэлх хоногоор сунгана. Цэц хурал-даанаар хэлэлцүүлэх тухай тогтоол гаргах юм. Долоо хоногийн өмнө хуралдааны товыг төвийн төв хэвлэлүүдээр зарлах юм.
-Энэ асуудлыг УИХ-ын чуулган хэзээ авч хэлэлцэх вэ, бүрэн эрх нь дуусч байгаа болохоор ийм хугацаа бий юу?
-Үндсэн хуулийн Цэцээс шийдвэр гарсны дараа УИХ чуулганаараа авч хэлэлцэнэ. Хугацаа бий.