Намууд зөвшилцөж эхэллээ

МАХН-ын Удирдах зөвлөлөөс долдугаар сарын 14-ний өдөр уриалга гарган улс үндэснийхээ эрх ашгийг дээдлэн зөвшилцөж ажиллах төрийн тэргүүний байр суурьтай сая санал нэгдэж эвслийнхэнтэй санал солилцох уулзалт хийх тухай уриалга гаргасан билээ. Энэ байр суурийг ардчилсан нам эхнээсээ сайшаан дэмжиж байснаа ч илэрхийлсэн.
Уг уриалгын дагуу санал солилцох уулзалт эхэлсэн бололтой. Лхагва гаригт эхэлсэн тус уулзалт өнөөдрийг хүртэл үргэлжлэх юм байна. Д.Идэвхтэнээр ахлуулсан МАХН-ын ажлын хэсэгт болон эвслээс ямар хүмүүс орж байгаа нь одоогийн байдлаар тодорхойгүй энэ талаар хэлэхээс татгалзсан юм.
Түүнчлэн МАХН-ын бага хурлыг даваа гаригт хуралдуулах гэнэ. Бага хурлаар удахгүй болох орон нутгийн сонгуульд яаж оролцох талаар ярилцах ажээ. Бага хурлын гишүүд өнөөдрөөс эхлэн Улаанбаатарт цуглаж байгаа юм байна.
Ямартай ч МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Идэвхтэн хэлэхдээ одоогийн байдлаар парламент дахь хүчний харьцаа ойролцоо байх төлөвтэй учраас шинэ УИХ-д төлөөлөлтэй болсон нам, эвсэлтэй санал солилцох шаардлагатай гэж бид хэмээн мэдэгдэж байна. Ийм боломж сонгуулиас хойш олдохгүй байсаар өнөөг хүрсэн юм. Сонгуулийн үеэр хууль зөрчсөн гэх иргэд, соногчдын мэдээлэл, гомдлыг шалгаж нягтлах, хоёр тойрогт гарсан будлианыг нэг тийш болгох гээд шийдвэрлэх асуудал олон байв. Гэтэл энэ бүхнийг хүлээлгүйгээр Ерөнхийлөгч шинэ УИХ-ын анхдугаар чуулганыг гэнэт зарлаж хуралдууллаа.Санал солилцох, зөвшилцөх тухай бидний уриалгыг нам, эвсэл, саяын сонгуулиар сонгогдсон хүмүүс талархан хүлээн авч байна хэмээн тэрбээр ярьжээ.
/olloo.mn/