Амьтны ферм ба Монголын улс төр

Амьтад ирээдүйгээ өлсгөлөн хийгээд ташуураас ангид, бүгд тэгш эрхтэйгээр тесөөлж, хүчтэй нь сул доройгоо хамгаалдаг тиим нийгмийг бий болгохыг хүссэн байна. Гэтэл Ямар ч амьтан бусад амьтнаа алж болохгүй гэж байсан хууль нь Ямар ч амьтан бусад амьтнаа учир шалтгаангүйгээр алж болохгүй хэмээн өөрчлөгдөж, тэр учир шалтгаан нь гахайнуудын тайлбараар ойлгогддог болов. Тэд ямар учраас анх бичсэн хууль нь өдөр бүр аажмаар өөрчлөгдөж, гахайнуудын заавраар газар сайгүй архирах нохдын хяналт дор үг хэлэх эрх нь хумигдах болсныг, мэн буруугүй ч буруутгагдан ойлгомжгүй байдлаар хэрэгт яагаад унадаг болсноо мэдсэнгүй. Бух амьтан тэгш эрхтэй гэсэн журмынх нь төгсгөлд
хэзээ ч юм бэ …боловч зарим амьтад илүү эрхтэй
гэж нэмж бичээд энэ илүү эрхийг гахайнууд эдэлдэг болсон байв. Гэхдээ хамгийн харамсалтай нь үүнийг мэдээд ч амьтад цочиж, хачирхсангүй. Тэд ийм л байсаар ирсэн, ийм л байх ёстой мэт харж байлаа. Үнэндээ тэдний тэмцлийн зорилго мартагдан алдарч, амьтад өмнө ямар байсан одоо ямар байгааг харьцуулах чадваргүй болжээ. Нэг үгээр фермийн түүх гахайнуудын хүссэнээр засварлаг-даж, нэг мэдэхэд хувьсгал хийгчид нь дайсан, эрүүл саруул сэтгэгчид нь урвагч болсон байв. Амьтад гахайг гахай гэж дуудахаа ч аль эрт больж. Тэд түүнд хандахдаа үргэлж албан ёсоор Манай гарамгай удирдагч, нөхөр… гэцгээхийн сацуу тойрон хүрээлэгчид нь түүнд зориулж Бүх амьтдын эцэг, Муу муухайг даран сөнөөгч, Хонийг хамгаалагч, Нугас-нуудын дотно нөхөр гэх мэт цол бодож олон, түүний мэргэн ухаан, уян зөөлөн сэтгэл, мэн газар газрын амьтад, тэр дотроо дарлагдаж, боолчлогдож байгаа ядуу зүдүү амьтдыг хайрладаг
их хаирынх нь тухаи өдөр шөнөгүй сурталчилна. Тий-мээс тэнд нэг гахай нөгөөдөө Манай удирдагч, нөхөр гахайны заасны дагуу би долоо хоногт долоон өндөг дарсан гэж хэлэхийг, эсвэл шалбаагны ус уугаад ихэд сэтгэл ханамжтай байсан хоёр үнээ Нөхөр гахайн удирдсаны ачаар энэ ус ямар сайхан амтагдаж байна аа гэж дуу алдахыг сонсох нь гайхаад байх зүйл биш бөгөөд ферм дэх ерөнхий сэтгэгдлийг гахайд зориулан зохиосон Магт дуу-гаар илэрхийлэхэд л хангалттай.
Тэр дуу нь
Өнчирч үлдэгсдийн эцэг
Аз жаргалын булаг
Тэнгэрийн наран мэт
Нөхөр удирдагч! таны өгөөмөр сэтгэлийн ачаар… эсвэл
Нөхөр удирдагч!
Хэрэв би зулзагатай бол
Түүнийгээ том болтол өсгөнө
Тэр маань анх хэлд орохдоо
Нөхөр удирдагч хэмээн таны нэрийг дуудах болно гэх мэт утгатай.
Амьтад өмнөх дарангуйлагчдын ноёрхлыг унагаах гэж тэмцэхдээ ийм эмгэнэл-тэй ядмаг зорилго тавиагүй бөгөөд гахайнуудын дарангуйлал, басамжлал нь тэднийг эрх чөлөөний тэмцэлд дуудсан тэр өдрийн төсөөлөгдөж байсан зүйл нь биш байлаа. Гэвч яагаад эрх чөлөөний төлөөх тэмцэл нь дахин нэг шинэ дарангуйлагчийг гаргаж, тэдний хувьд юу нь яачихаад байгааг ойлгох чадвар аль хэдий нь үгүй болсон байв.
Харин бидний хувьд…
1990 оноос ардчилал руу тэмүүлэн, хуучин улс төрийн систем, түүний сэтгэлгээний хэв маягийг өөрчлөх гэж тэмцэхдээ бид өнөөгийнх шиг өөрсдиигөө дархалчихсан эрх дархтнуудын нэг шинэ ангийг бий болгох ийм зорилго тавиагүй. Сүржин уриа, нүсэр шоугаараа ард түмний амьд-ралыг орлуулдаг, хүчир-хийлдэг, ялгаварладаг, хон-зогнодог байдлаараа иргэдээ айлгаж ичээдэг, бие биенээ магтаж, өөрсдөдөө таалагдсан шалгуур номинацаар өөрсдийгөө шагнаж дөвийлгөдөг Зууны шилдэг улс төрийн байгууллага маань сонгуулийг ч бас өөрсдөд нь зориулагдсан, МАХН гэсэн ганц сонголттой ёслолын үйл ажиллагаа гэж бодсон юм уу яасан юм бэ? бодож санаснаас нь өер үр дүн гарахтай зэрэг зөвшөөрөхгүй, ийм байх ёсгүй хэмээн бачимдаж, сонгуулийг будлиан-туулж, сонголтыг засварлахыг улайран оролдож байна. Яг л Жорж Орвеллийн Амьтны ферм-д гардаг гахайнууд адил. Энэ бол бидний ардчилалд хэл тавихдаа төсөөлж байсан зүйл биш ээ. Сүүлийн арав гаруй жилд ард түмний сонголт эцсийнх, түүний хүч, эрх мэдэл дээд, үүнийг өөрчлөх үгүйсгэх аливаа зүйл, ямарваа хэлбэрээр байх ёсгүй хэмээн тогтож асан иргэдийн дотоод итгэл үнэмшил, ардчиллын ёс зүй, Үндсэн хуулийн зарчим өнөөдөр эвдэгдэж байна.
Гэхдээ Монголын ард түмэн муйхар дүртэй, зандамсан өнгөтэй, хэт өргөмжлөгдсөн эрх мэдлийн хэнээтнүүд (харамсалтай нь энэ нь улстөрчдийн маань үндсэн дүр төрх болчих гээд байна)-ийн бодсон шиг Амьтны ферм-ийн амьтад лугаа болхи, мулгуу, харалган биш ээ. Үүнд би итгэдэг. Тиим бус байгаасай ч гэж найддаг. Үүний учир нь би Монголын ардчилал, ардчилсан нэртэй ашиг хонжоо хайгчдын амьдралаа өөд татах хэрэгсэл нь, нөгөө талаар зэрэмдэглэгдэж булингартсан ардчиллыг цэвэрлэж тордож авахаасаа илүүтэй гүүр ард түмэнд айдас болгон үзүүлж хуучнаа сэргээхийг эрмэлзэх өгөршиж үхжиреэн улс төрийн хүчний буцаж сэргэх амин тариа болгочихгүй байлгахыг хүсэж байна.
Эрх зүйн соёл төлөвшөөгүй газар ардчилал эрүүл байж чадахгүй
Монголын улс төр хаос байдалтай гэдэг ч энэ утга учиргүй (эрүүл шаардлага, нийгмийн жирийн логикоор ойлгох боломжгүй) хувийн ашиг хонжоогоор хэт сүлбэлдсэн улс төрийг хуулиар хашиж болно. Харин тэр хууль нь хүний эрхэд ойр, эрх зүйдээ нийцтэй л гарч байх учиртай. Гэхдээ энд гарч байх гэхээсээ гадна бид гарсныг нь тэгж уншиж сурах ёстой юм болов уу.
нөөдөр Монголд зэрэгцсэн эрхтэй хоёр парламенттай болсон л гэнэ, Ерөн-хийлөгч Үндсэн хууль зөрч-лөө л гэнэ, засгийн эрхийг тэд биш бид барьсан л гэнэ, сонгууль шударга, шударга бус болсон л гэнэ. Мэдэхгүй ээ, энэ улс төрийн хаос байдал бүгдийг тодорхойгүй болгож, мангартуулж байх шиг байна. Үнэхээр Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн юм болов уу. Энэ хоёр парламентын аль нь хууль ёсных юм болоо. Эх орон – Ардчилал эвсэл, МАХН-ын хэн нь олонхи болчихов оо. Энэ мэтээр өөртөө асуулт тавьж, мэргэжил хойно мэддэгээрээ хуулиа л харлаа.
Нэг. 2004.07.09-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын анхдугаар чуулганыг зарлан хуралдуулжээ. Энэ нь ер нь бол монголдоо шинжлэх ухааны замаар явж буй хуульчдыг оруулахгүй бол томоохон гэж яригдаж буй зарим хуульчдын үзэж буйгаар Үндсэн хуулийн 27.6-д заасан ирц бүрдүүлэлгүй нээж хуралдуулснаар Үндсэн хуулийг үл тоомсорлож, төрийг хямруулж, ард түмнийг хагаралдуулан, тангаргаасаа няцсан, өдөөн хатгалгын үйлдэл болсон төдийгүй гомдоож болохгүй нзг хоёр хүнийг гомдоож, үзэн ядахад хүргэсэн юм байх. Гэхдээ хачирхалтай нь миний хувьд Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжуудыг хараад тэгжээ гэх эрх зүйн үндэслэл, хууль зүйн учир шалтгааныг олж харахгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 27.4-т зааснаар УИХ-ын анхдугаар чуулганыг сонгууль явуулсан өдрөөс хойш гуч хоногийн дотор Ерөнхийлөгч товлон зарлана гэсний дагуу Ерөнхийлөгч анхдугаар чуулганыг товлон зарлажээ. Энэ нь зарим хувь хүн, улс төрийн хүчний ярьж, авч үзэж буйчлан тодорхой улс төрийн хүчний бэлэн, бэлэн бус байгаа, тэдэнтэй зевшилцсөн, зөвшилцөөгүй гэх улс төрийн өнгэ аястай асуудал бус харин Сонгуулийн хуулийн 39 дүгээр зүйлд заагдсан журам ёсоор сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хороо-ноос Ерөнхийлөгчид айлт-гагдсан сонгуулийн нэгтгэсэн дүнг Улсын Их Хурлын зохион байгуулалтад хамааруулж, хууль ёсны хэлбэр үйл ажиллагаа руу нь оруулах зорилго бүхий эрх зүйн үйлдэл байна. Нөгөөтэйгүүр ирц бүрдсэн эсэх дээр УИХ-ын тухай хуулийн 8.4-т УИХ-ын нэгдсэн хуралдааныг Үндсэн хуулийн хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар нийт гишүү-дийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцно. Энэхүү ирцийг УИХ-ын ээлжит, ээлжит бус, онцгой чуулганы нээлтийн хуралдаан, чуулганы өдөр бүрийн хуралдааныг эхлүүлэх, тухайн өдрийн хуралдаанаар шинэ асуудал хэлэлцэж эхлэх санал хураахад заавал бүрдүүлсэн байвал зохино гэхийн сацуу Нэгдсэн хуралдаан гэх ойлголтоо тус зүйлийн дараагийн заалтад УИХ-ын нэгдсэн хуралдаа-ныг чуулганы хугацаанд долоо хоног бүрийн пүрэв, баасан гарип, шаардлагатай бол лхагва гаригт үдээс хойш зохион байгуулж болно (Монгол Улсын Их Хурлын тухай хууль 8.5) хэмээн УИХ-ын байнгын үйл ажиллагаа болгож анхдугаар чуулган болон хүндэтгэлийн чуулга-наас ялгаж өгеен нь Үндсэн хуулийн 27.6-д заасан чуулганы хүчинтэид үзэх ирц анхдугаар чуулганд хамаа-рахгүй гэж ойлгоход хүргэж байна. Үүнийг Үндсэн хуулийн буе гэж үзэх бол энэ нь Ерөнхийлөгчийн бус хууль тогтоогчийн алдаа байна.
Хэрэв Ерөнхийлөгчийн зарлиг хууль зөрчсөн гэж үзсэн бол өмнөх УИХ дараагийн УИХ-ын анхдугаар чуулган нээгдэхээс өмнө Үндсэн хуулийн 34.2-т заасны дагуу түүнийг хүчингүй болгох боломжтой байсан. Нэгэнт анхдугаар чуулган нээгдсэн хойно өмнөх УИХ дараагийн УИХ-д эрхээ шилжүүлэхээс бусад асууд-лаар чуулганы болон бусад зохион байгуулалтын хэлбэрт орох ямар ч эрх зүйн үндэегүй юм.
Мэн органик хууль тог-тоомжуудаас харахад анхдугаар чуулган нээгээд Ерөнхийлөгч УИХ-ын сонгуулийн нэгдсэн дүн, УИХ-ын шинээр сонгогдсон гишүү-дийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлаар Сонгуулийн ерөнхий хорооны даргын илтгэлийг УИХ-д тавиулж, шинээр сонгогдсон УИХ-ын гишүүдийг тангараг өргөх ёслол үйлдэж дуусах хүртэл чуулганы хуралдааныг даргална (Монгол Улсын Их Хурлын чуулганы хурал-дааны дэг 2.6) гэсэн нь энэнээс цааш даргалаагүй л бол бүрэн эрхээ зөрчсөн гэх буруутгалыг Ерөнхийлөгчийн явуулсан үйл ажиллагаанаас хайх эрх зүйн боломж алга байна.
УИХ-ын чуулганы хурал-дааны дэгийн 2.3-т УИХ-ын анхдугаар чуулганы хурал-даанд оролцож амжаагүй гишүүн өөрийн оролцеон анхны өдрийн чуулганы хуралдаанд тангараг өргөнө гэж заахдаа ямар нэг тоон хязгаарлалт хэрэглээгүй байдал нь Сонгуулийн ерөнхий хорооноос нэгтгэсэн сонгуулийн дүн УИХ-ын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх хэмжээнд хүрч буй бол тэдгээр гишүүдийн олонхи заавал анхдугаар чуулганы нээлтийн үеэр тангараг өргөх
албагүй ба харин асуудал шийдэх ирц бүрдээгүй нь УИХ-ын насаар ахмад гишүүн чуулганы хуралдааныг даргалж УИХ-ыг өөрийн зохион байгуулалтад оруу-лахаас эхлэн хууль зүйн үр дагавартай болж анхдугаар чуулганыг , завсарлуулах нөхцөл болж буй нь харагдаж байна. Харин энд тодорхой эрх зүйн механизмын хийдэл, хэм хэмжээний дутагдал байгаа нь анзаарагддаг. Тодруулбал шинэ сонгуулийн дараа дөрөвний гурав буюу 57-гоос дээш гишүүн УИХ-д шинээр сонгогдогчдын нэ-рийн жагсаалтаар Сонгуулийн ерөнхий хорооноос орж иреэн боловч УИХ-ын бүрэн эрх хүлээн зөвшөөрөгдөх хувь хүртэлх гишүүдийн тангараг өргөх үйл явц хэдий хэрийн хугааааны дотор явагдах, энэ хугацаа хэтэрвэл улс төр, эрх зүйн яг/ар үр дагавартай байх гэх мэт асуудал өнөөдөр зохицуулалтгүй байгаа.
Ер нь бол Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн гэхээс илүүтэй бүрэн эрх нь дуусаж буй УИХ Үндсэн хуультай зөрчилдсөн үйл ажиллагаа явуулсан гэж үзэх нь илүү маргаангүй тодорхой зүйл юм. Учир нь шинээр сонгогдсон УИХ-ын гишүүдийн хувьд тангараг өргөснөөр бүрэн эрх нь баталгааждаг хэдий ч анхдугаар чуулган товлон зарлагдаж, нээгдсэн тохиолдолд хууль ёсны чуулган-ыхаа хувьд эрх шилжүүлэх үйл ажиллагааг эрх зүйн баталгаа хамгаалалд оруулж буй юм. Тиймээс эрхээ шилжүүлэн өгөх УИХ-ын хувьд эрх шилжүүлэхээс бусад асуудлаар үйл ажиллагааны хэлбэрт хууль ёсны үүднээс орох боломжгүй болж буй юм. Ийм тохиолдолд Цэцийн зүгээс нэг бол эрх бүхий субъектээс гаргаагүй гэдгээр хүсэлтэд хандах, эсхүл хүсэлтийг хянан шийдвэрлэхээс түр түдгэлзэж шинээр сонгогдсон УИХ-ын чуулганаар уг хүсэлтийг дэмжсэн эсэхээс хамааран хянан шийдвэрлэх ажиллагаагаа үргэлжлүүлэх гэсэн асуудалтай тулгарч байна. Хэрэв гуравдагч замыг сонгон хүсэлтийг хянан үзээд дүгнэлт гаргах бол тухайн цаг үед 2000-2004 оны УИХ ингээд байсаар л байна гэж үзэж хүсэлт гаргасан тэр бүрэлдэхүүнд дүгнэлтээ оруулах уу эсвэл тэрхүү хүсэлтийг өөрийг нь үгүйсгэх магадлалтай байгаа УИХ-ын шинэ бүрэлдэхүүнд хандах уу. Миний бодлоор гурав дахь хувилбар хамгийн хаос маягийн тодорхойгүй үр дагавартай, эрх зүйн зөрчилдөөнтэй юм.
Эцэст нь хэлэхэд Цэц яаж хандсанаас Монголд эрх зүйн зөв практик тогтож, улс төрийн энэ хаус байдлыг эрх зүйгээр хязгаарлах төдийгүй Монголыг Амьтны ферм болгочихгүин тулд зарим нэг шударга гэх өргөмжлөлтэй хуульчид өөрөө өөрсдөдөө шинэ онол зохиодгоо багасгаж хууль зүйн амьдрал эрүүл, хэвийн хөгжихөд тус болох хэрэгтэй байна. Үнэн-дээ дэлхий нийтийн хандлага Үндсэн хуулийг тайлбарлах явдлыг Үндсэн хуулийн хяналтыг (мэргэжлийн хуулийн хяналт) хэрэгжүүлдэг тэр институтдаа хамааруул-саар байхад бид Үндсэн хуульд УИХ (улс төрийн байгууллага) тайлбар гаргах нь зохимжтой хэмээн илтэд мэдэцгүй зүйл ярьж, XҮIII зуунд оросууд дэлхий хавтгай хэмээн олонхиороо хуульчилсан гэх онигоо адил юм зохиогоод суух нь зохимжгүй төдийгүй, эргэн харахад эмгэнэлтэй шүү дээ…

Х.Тэмүүжин (хуульч, докторант)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button