Хөлдөө эвэртэй бол чулуун дээгүүр хөл нүцгэн яв

Эхлээд савантай содтой усанд хөлөө сайтар дэвтээнэ. Дараа нь помеза буюу уушгин чулуугаар эврийг үрж арилгана. Тэгээд бүлээн устай түмпэнд нэг аяга сүү хийгээд хөлөө дүрж 15 минут байлгана. Хөлөө хатааж арчсаны дараа нимбэгийг хуваагаад чулуугаар үрсэн хэсгүүдэд түрхэнэ.
Энэ эмчилгээг өдөр бүр 7-10 удаа давтсаны дараа хөл булбарай зөөлөн болдог. Мөн хөлдөө эвэртэй бол элс ба чулуун дээгүүр хөл нүцгэн явах хэрэгтэй.