Инээхэд учир бий

Хэт чанга инээх хортой
Энэ нь эрүүнд муугаар нөлөөлнө. Хэтэрхий чанга инээдэг хүмүүс хөгшрөөд ирэхээрээ эрүү сульдах, шүс гоожих, нүүр хэт үрчлээтдэг байна.
Ганцаараа инээх нь эрүүл мэндэд сайн биш
Ганцаар суугаад сэмхэн инээх нь хүний биед сайн нөлөөгүй, харин олуулаа байхдаа хэт чанга бишээр инээх нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг. Тухайлбал, мэдрэлийн ядаргаа тайлагдаж, биеийн эсэргүүцэл нэмэгддэг. Чийрэгжсэнээр хүн өвчин тусахгүй сайн талтай.
Шалтгаангүйгээр хөхрөх муугийн ёр
Уйлах хүүхдийн өнөөх урд өдрөө умалзана гэдгийг сана. Ямар нэг тодорхой шалтгаангүйгээр инээж хөхөрснөөр хүн заавал ямар нэг эвгүй байдалд ордгийг судалгаагаар нотолжээ.
Удаан инээснээр ядардаг
Нэг үе инээж л байвал эрүүл мэндэд тустай гэдэг байсан нь шинжлэх ухаанаар нотолсон зүйл биш байж. Удаан хугацаагаар үргэлжлүүлэн инээх нь хүнийг ядарч сульдаадаг.