Хушганы ханд нүдний өвчин, буйлны үрэвслийг анагаадаг

Хушганы модны үндэс болон нялх нахиаг зажилбал шүд хэзээ ч хорхойтохгүй. Харин шүүслэг шинэхэн навчийг шууд зажилж болохгүй. 200 гр буцалсан усанд жижиг халбага нүдсэн хушга хийж ханд бэлтгэнэ. Yүнийгээ зөөлөн гал дээр буцалгана. Яг юунд уухаас шалтгаалж буцалгах хугацаа өөр өөр байдаг. Уг ханд нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулж, бодисын солилцоо идэвхждэг. Энэ хандаар нүд өвдөхөд зайлж, буйл үрэвсэхэд угаана. Мөн арьсны архаг өвчний үед шавшиж хэрэглэдэг. Бас ийм ханднаас ваннтай усандаа хийж суувал ядаргаа арилж, үе мөчний өвчин намддаг.
Хушганы модны навч нь олдохгүй бол 2-3 ш хушга цөмж зөгийн балтай хольж идэхэд калорилаг чанараараа хачиртай талхтай тэнцдэг байна.
Хөхүүл хүүхэдтэй эх болон сульдсан хүүхдэд хушганы идээ өгвөл маш амархан тэнхэрдэг.
Хушганы идээ махыг ч орлож чаддаг. Цагаан хоолыг хачирлахад бүр ч амттай.
Зөгийн бал, эсвэл усан үзмийн шүүстэй хамт 2-3 ш хушгыг өдөрт нэг удаа зоогло.
Баярын ширээнд бол хушгыг давсалж, эсвэл шарсан хушганы идээг цагаан дарстай хэрэглэвэл зүгээр.
Хушганы идээг нунтаглаад тунгалаг шөл, бага зэрэг цагаан цуу, шарсан сонгино, сармис, перец, давсаар амтлаад хутгаж сүмс хийж болдог.