Япончууд Таван богд уулын оргилд авирав

Баян-Өлгий аймгийн үзэсгэлэнт байгаль, өндөр уул нурууд, ард иргэдийнх нь амьдралын өвөрмөц байдал жуулчдын анхаарлыг ихэд татдаг ажээ. Өөрөр хэлбэл, бага ястны амьдрал, соёл, түүх жуулчдад сонин үзвэр болдог тухай аялал жуулчлалын компаниудын мэргэжилтнүүд ярьж байна.
Улсын баяр наадмын өмнөхөн Аялал жуулчлалын газрын зөвлөх Т.Канеяама ахлагчтай Японы жуулчид Баян-Өлгий аймгийн Таван богд уулын хамгийн өндөр Хүйтэн оргилд авирч гарчээ. Далайн түвшнээс дээш 4374 метрийн өндөрт байрлах Хүйтэн оргилд авирсан эдгээр жуулчин бүгд 60-73 насныхан байсан гэнэ шүү.
/Өнөөдөр, 2004.07.17, 166/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button