Бахархалт үндэсний хувцас-2004 наадам болно

Тус наадам шилдэг дизайнеруудыг тодруулах, чөлөөт уран бүтээлчдийг дэмжих, тэдний бүтээлүүдийг өрсөлдүүлэх замаар чадварыг сайжруулах зорилготой юм байна. Мөн гадаадын жуулчдад үндэсний хувцсаа сурталчлах ажээ.
Уран бүтээлч, дизайнерууд уламжлалт болон орчин үеийн үндэсний хувцас, уран сэтгэмжийн, урлаг, уран сайхны зэрэг төрлөөр оролцоно. Харин тухайн хувцсанд дагалдах гоёл чимэглэл, монгол үндэстэн угсаатны хувцас, гоёл чимэглэлийн мартагдсан болон ховордсон загвар, хийцийг сэргээн сурталчилсан байдал зэрэг үзүүлэлтийг харгалзан шилдэг бүтээлүүдийг шалгаруулах юм байна.
Уг наадмыг Боловсрол соёл, шинжлэх ухааны яам, Аялал жуулчлалын газар зохион байгуулж буй ажээ.
/Өнөөдөр, 2004.07.17, 166/