Цагдаагийн хамгаалалт дор дахин санал хураалаа

Гэвч бямба гаригт дээрх хэсэгт дахин санал авах ажиллагаа сонгуу лийн хуулийн дагуу 07 цагаас Агро-импекс компанийн байранд эхэллээ. Баянзүрх дүүргиин X хороо буюу дээрх хэсэгт сонгуулийн насны 5600 гаруй хүн бүртгэлтэй байдаг аж.
Санал хураалт эхлэх үед Шударга сонгуулийн төлөө хөдөлгөөнийхөн гэх уриа, лоозон барьсан хэсэг хүмүүс саналаа өгөхөөр ирж буй иргэдийг оруулахгүй байх арга зам эрэлхийлж, бүр санал авах байр руу нэвтрэхийг завдсан ч Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн хэв журмын албаны цагдаа нар тэднийг дотогш нэвтрүүлсэнгүй.
Санал авах байрны гадаа маргаж мэтгэлцсэн хүмүүс зөндөө. Машинд суурилуулсан узелиэр Энэ хууль бус сонгууль, Ж.Гүррагчаа ялагдсанаа хүлээ гэх мэтээр хашгирч байв.
Санал авах байранд 12 цагийн үедорлоо. ТэндМАХН, БНН, МҮЭНН болон бие даан нэр дэвшсэн гурван хүний ажиглагч байв. Харин Эх орон-Ардчилал эвелийн ажиглагч байсангүй. Хэсгийн хорооны дарга Р.Оюунбадамтай уулзлаа.
-Танай хэсгийн хороо бүх хүмүүстээ сонгогчийн үнэмлэхээ тарааж чадсан уу?
-Бид өчигдөр орой айлуудаар явж, сонгогчийн үнэмлэхийг нь тараасан. Үнэмлэх авсан 5173 сон-гогч нэрсийн жагсаалтад бүрт-гэгдээд байна.
-Одоогийн байдлаар хэчнээн хүн санал өгөөд байна?
-Одоогоор 1080 хүн саналаа өгөөд байна.
Биднийг ийн ярилцах зуур таван хүн саналаа өгөөд гарав. Тэдэнтэй уулзахад Дахин санал хураах нь эөв. Зургадугаар сарын 27-нд болсон сонгууль бөөн булхай болсон гэцгээж байв. Харин Шударга маргаж мэтгэлцсэн хүмүүс зөндөө. Машинд суурилуулсан узелиэр Энэ хууль бус сонгууль, Ж.Гүррагчаа ялагдсанаа хүлээ гэх мэтээр хашгирч байв.
Шударга СОНГУУЛИИН ТӨЛӨӨ хөдөлгөөний
зарим нэг хүний яриаг сонсоход Дахин сонгууль явуулах нь утгагүй хэмээж байлаа. Нэгэн эмэгтэй Энэ санал хураалт хэт нэг тал ыг барьсан үйл ажиллагаа болж байна. Ж.Гүр-рагчааг гаргахын төлөө түүний удирдлагад байдаг цэргийн ангиас нэг салаа цэрэг ирж санал өглөө. Уг нь энэ хэсэгт цэргийн анги бай-даггүй. Дүүргийн ХҮН, II хорооны Засаг дарга нар иреэн.. Манай гэрийнхэнд сонгогчийн үнэмлэх өгөөгүй учраас би санал өгөөгүй. Манайхныг ардчиллын талын хүмүүс байдаг гэж мэдээд өгөөгүй байх гэв. Баянзүрх дүүргийн ХҮ1 хорооны иргэн дээрх хөдөлгөөнд оролцогч Ж.Төмөрөө Дахин сонгууль явуулах нь шал утгагүй зүйл. Сонгуулийн тойрог, хэсгийн хорооныхон ямар нэгэн нам, эвелийгдагажтуйлшрах ёегүй. Сонгуулийг будлиантуулах аоуудлыг тойрог, хэсгийн хорооныхон хийсэн. Үүнд сонгогчид, нэр дэвшигчдийн буруу ерөөсөө байхгүй гэлээ.
Энэ үед тус хөдөлгөөнийхөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ард түмэндээ хандаж хийсэн мэдэгдлээс иш татсан үгтэй хуудсыг тарааж байв.
Харин УИХ-ын гишүүн Д.Арвин, Ч.Хүрэлсүх, ДДамиран, Ц.Шийрэв-дамба, Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Гантөмөр нар санал авах байрны ойролцоох 62 дугаар цэцэрлэгт гадаа болж буй үйл явдлыг ажиглан сууж байв.
Үдээс хойш байдал намжиж, санал хураалт хэвийн явагдсаар оройн 22 цаг 00 минутад санал авах ажиллагааг албан ёсоор зогеоолоо. Хайрцаг задлахын өмнө намуудын ажиглагчдаас санал хураалт хуулийн дагуу явсан эсэхийг асуухад тэд Ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл гарсангүй гэв.
22 цаг 40 минутад эхний хайрцаг буюу 43 дугаар хайрцгийг нээлээ. УИХ-ын сонгуулийн 59 дүгээр тойрогт МАХН-аас Ж.Гүррагчаа, Эх орон-Ардчилал эвслээс С.Отгонбаяр, МҮЭНН-аас М.Намсрай, БНН-аас Б.Энхсайхан, бие даагч Ц.Сайнбаяр, Д.Хусьтөгөлдөр, Г.Галина нарын долоон субьект өрсөлдсөн юм.
Эхний хайрцгаас 873 хуудас гарсны 11 нь хүчингүй, хоёрт нь огт санал тэмдэглээгүй байв, Хүчинтэй 860 хуудсанд Ж. Гүррагчаагийн төлөө 667, С.Отгонбаярт 185, М.Намсрайд хоёр, Б.Энхсайханд хоёр, Ц.Сайнбаярт гурав, Д.Хувьтөгөлдөр, Г.Галина нарт тус бүр нэг санал өгчээ.
Хоёр дахь хайрцгаас 458 хуудас гарсан бөгөөд Ж.Гүррагчаа 336, С.Отгонбаяр 116, Б.Энхсайхан хоёр, Ц.Сайнбаяр, Д.Хувьтөгөлдөр нар туе бүр нэг санал авч, Г.Галина М.Намс-рай нар санал аваагүй байлаа. Гурав дахь хайрцгаас 985 санапын хуудас гарснаас 742 нь Ж.Гүррагчаагийн төлөө санал өгчээ. Харин С.Отгонбаяр 218, Б.Энхсайхан гурав, М.Намсрай, Д.Хувьтөгөлдөр нар нэг, Ц.Сайнбаяр хоёр санал тус тус авсан байв.
Хамгийн сүүлд санал хураах явуулыч хайрцгийг задалсан юм. Энэ хайрцгаар 44 хүн санал өгөх ёстойгоос 34 нь өгчээ. (Ж.Гүр-рагчаад 25, С.Отгонбаярт долоо, М.Намсрайд нэг, нэг хуудас хүчингүй)
Биднийг санал авах байрнаас гарахад 00 цаг 47 минут болж байв. Байрны гадаа бужигнуулж байсан иргэд байсангүй. Харин хамгаа-лалтын цагдаа нар ажил үүргээ гүйцэтгэсэн хэвээр байв.
Юутай ч хэсгийн хороо дахин санал хураалт явууллаа. Санал хураалтыг тойрсон маргаан мэтгэлцээн цаашид ч үргэлжилж магадгүй байна.
(өнөөдөр 2004.07.19 167)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button