Асашёорюү завсаргүй дөрөв түрүүлэв

Их аварга нагоя башёд анх удаа түрүүлж байгаа бөгөөд дөрвөн башёд завсаргүй түрүүлж буй юм. Урьд нь Тайхо, Чиёнофүжи, Таканохана карын зэрэг домогт их аваргуудын үзүүлж байсан амжилтыг Асашёорюү ийн давтлаа.
Маэгаширагийн наймаас зодоглосон Хакухо М.Даваажаргал энэ тэмцээнд тун сайн барилдаж 11 ялалт байгууллаа. Тэрбээр хоёр ч барилдаанд туршлагагүйтэж унасан нь түүнд томоохон сургамж болох биз ээ. Тэрбээртэмцээний сүүлчийн өдөр хамгийн өндэр цолтой зургаан бөхийн хийдэг ёслолд багтсан нь тун бэлгэшээлтэй явдал болсон төдийгүй сэкивакэ Точиазүмаг ялж удахгүй томоохон цолд хүрэх бөх гэдгээ харуулсан гэхэд болно. Асасэкирюү Б.Дашням мэн сайн барилдаж 11 даваа авч, ирэх тэмцээнд чансаа өгсөх нь тодорхой боллоо. Маэгаширагийн зүүн жигүүрийн тэргүүн бөх Кёкүтэнхо Н.Цэвэгням тавин хувийн амжилт үзүүлж аки башёд сэкивакэ цолоо эргүүлэн авах магадлалтай болов. Харин Кёкүшюзан Д.Батбаяр тааруухан барилдаж гурван даваатай тэмцээнийг дуусгасан юм. Дээд зиндаанд анх удаа барилдсан Токитэнкү А.Хүчитбаатар тавин хувийн амжилт үзүүлж хараахан чадсангүй. Гэвч удалгүй дээд зиндаандаа дахин гарч ирэх биз ээ. Жюурёогийн есөөс босч зодоглосон Ама Д.Бямбадорж есөн даваатай нагоя башёг үджээ. Тус зиндаанд Болгарын бөх Котоошю (13-2)түрүүлсэнбайна. Аки башёд түүнээс гадна ОХУ-ын бөх Рохо (10-5) макүүчид дэвшин барилдах нь тодорхой болов.
Сэкивакэ Точиазүма тэмцээний 14 дэх өдөр Миябиямаг давж, 10 дахь ялалтаа байгуулснаар озэки цолоо эргүүлэн авах болзол биелүүллээ. Сэкивакэ Хокүторики, зүүн, баруун жигүүрийн хоёр комүсүби Котомицүки, Таманошима нар тавин хувийн амжилт үэүүлж чадаагүй тул цолоо хураалгана. Гүржийн бөх Коккай найм | давсан учраас комүсүби цол хүртэх нь ойлгомжтой.
Нагоя башёгийн Дайчин барилдааны шагналыг Тоёозакура (12-3) хүртсэн бол гарамгай болон уран барилдааны шагналыг авах бөх гарсангүй.
Бас нэгэн баярт мэдээ дуулгахад, дээрээсээ дөрөв дэх зиндаа буюу санданмэд Изуцу дэвжээний монгол бөх 18 настай Какурю М.Ананд нэг ч уналгүй түрүүлсэн байна. Жонокүчид Эстонийн бөх Баруто манлайлжээ. Ийнхүү мзргэжлийн сумогийн зургаан зиндааны дөрөвт нь гадаадын бөхчүүд түрүүллээ.
(өнөөдөр 2004.07.19 167)