Д.Лхагва аварга цолоо алдав

Энэхүү тулааны эргэн тойрны үйл явдлын тухай баасан гаригийн дугаарт дэлгэрэнгүй танилцуулсан тул энэ удаа тоглолт хэрхэн өрнөсөн талаар өгүүлье.
Тоглолт эхнээсээ л тун ширүүн болж, гадаадын зарим хэвлэлд дурдсанаар багахан хэмжээний дайны зэрэгт хүрчээ. Лхагва, Диас хоёр бие биенийхээ цохилт бүрийг цохилтоор хариулсаар байсан ч Мексикийн залуу боксчин дэлхийн аваргаас арай олон цохилтоо байнд нь хүргэсэн аж. Тоглолтын эцэст шүүгчид 118-110, 116-112, 118-111-ийн харьцаагаар ялалтыг Х.Диаст өгч, манай боксчин оноогоор ялагдсан байна. Энэ тоглолтыг алдарт НВО суваг АНУ даяар үзүүлсэн аж.
Ийнхүү Д.Лхагва дэлхийн аварга цолыг хоёр дахиа хүртсэн ч цолоо ахархан хугацаанд эзэмшлээ. Харин боксын мэргэжилтнүүдийн ихээхэн итгэл найдвар хүлээлгэж буй Х.Диас мэргэжлийн боксын рингэнд 25 удаа тулалдсанаас нэг ч ялагдаагүй үзүүлэлттэй боллоо.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button