Компьютер тоглоомоор өрсөлдлөө

Мэдээлэл, технологийн үндэсний паркад гурван өдөр үргэлжилсэн уг уралдаанд давхардсан тоогоор 200 гаруй хүн оролцсон юм. Тэд Fifa-2004, Staw crast, Counter strike, War craft зэрэг зургаан төрлийн компьютер тоглоороор авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.
Компьютерээр наадагсад 15-27 насны залуус байсан бөгөөд бүгдээрээ мэргэжлийн түвшинд хүрсэн тамирчид гэнэ. Кибер спортын аваргын нэр хараахан тодроогүй. Тэмцээнд амжилттай оролцсон эхний 10 хүн ирэх аравдугаар сарын 6-10-ны өдрүүдэд АНУ-ын Сан-Францискод болох World giүr олон улсын уралдаанд оролцох эрх авах юм.
/Өнөөдөр, 2004.07.17, 166/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button