С.Саранцацралтын булан

Тийм ээ, үнэхээр л бидний нэгэн үеийн баригдмал оюун санааг уран бүтээлээрээ зоримог эвдэн гарч ирсэн энэ бүсгүйг уран зураг сонирхон хардаг, ойлгодог хүмүүс хэдий нь таних болжээ. Yргэлж шинийг эрэлхийлж өөрийгөө зоригтой эвдэж чаддаг, өөрийн гэсэн өвөрмөц, этгээд гажууд юмуу ч гэмээр содон сонин бүтээлээрээ олны анхааралыг үргэлж татаж байдаг нэгэн. Түүний эгэл бус мэт энэ л ертөнцруу нь халитхан ч гэсэн өнгийж харах гэхдээ Баадантай юм нэртэй шинэхэн үзэсгэлэнгээ гаргаад байхад нь уулзаж ярилцсан юм.