Ерөнхийлөгчид хамтарсан мэдэгдэл гаргалаа

Тэд 2004 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр байгуулсан Хамтарсан мэдэгдлийг хэрэгжүүлэх явцад хүрсэн үр дүнг сайшаан тэмдэглээд цаашид харилцан зөвлөлдөж, хамтран ажиллах тухай хэлэлцэв. Хоёр тал зөвлөлдөх уулзалтыг бүх түвшинд тогтмол хийж байхаар харилцан тохирлоо. Тэд ардчилсан хоёр орны харилцаа үргэлжлэн өргөжин бэхжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Ерөнхийлөгч Н.Багабандийн айлчлал нь туе хоёр улс хоёр талын харилцаандаа болон ардчиллын өргэн хүрээтэй үйл хэрэгт харилцан оролцох талаар чухал ахиц дэвшилд хүрснийг илтгэн харуулж байна.
АНУ саяхан Монгол Улсад болж өнгөрсөн чөлөөт, шударга сонгууль нь Монгол Улс ардчиллын төлөө эре тууштай байгаагийн бас нэгэн илрэл болов хэмээн үзэж баяр хүргэв.
Монгол Улсын ардчилал, эдийн заегийн өөрчлөлт шинэчлэлтийг АНУ тууштай дэмжиж байгааг Ерөнхийлөгч Ж.Буш илэрхийлээд Монгол Улс төлөвшсөн, тогтвортой ардчилсан улс болж, хувийн хэвшил давамгайлсан зах зээлийн эдийн засагтай болох чиглэлд олсон амжилт дэвшилд баяр хүргэв. Ерөнхийлөгч Н.Багабанди болон Монголын ард түмэнд баяр хүргэв. Ерөнхийлөгч Ж.Буш саяхан болсон сонгуулиар ардчиллын төлөө зориг эрмэлзэл төге байгаагаа илэр-хийлеэн явдалд Монголын ард түмэнд баяр хүргээд сон гуулийн үйл явц Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу чөлөөтэй, шударга, ил тодоор амжилттай өндөрлөнө гэдэгт итгэлтэй байгааг тэмдэглэв.
Хөрш орнуудтайгаа найр-саг харилцаа хөгжүүлж, бүс нутгийн болон олон улсын эдийн засаг, улс төр, аюулгүй байдлын чуулга уулзалтуудад идэвхтэй оролцогч, ардчилсан, аюулгүй байдлаа бүрэн хангасан, цэцэглэн хөгжиж буй Монгол Улс нь Ази дахь энх тайван, тогтвортой байдлыг Бүс нутгийн болон олон улсын эдийн засаг, санхүүгийн байгууллагуудад нэгдэн орох талаарх Монгол Улсын хүч чармайлтыг АНУ дэмжиж байна.
Түүнчлэн Ерөнхийлөгч Н.Багабанди, Ерөнхийлөгч Ж.Буш нар Солонгосын хойг дахь цөмийн хөтөлбөрийг байнгын, нэг бүрчилеэн, ил тод байх үндсэн дээр задлах явдлыг дэмжиж байгаагаа тэмдэглэв. Зүүн хойд Азид итгэлцлийг цаашид бэхжүүлэх үүднээс олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөж, эрх зүйн үүрэг хүлээлгэсэн цөмийн зэвегээс ангид статустай болох талаар Монгол Улсын тавьж буй хүч чармайлтыг АНУ тэмдэглэв.
Ерөнхийлөгч Ж.Буш олон улсын терроризмтай тэмцэх Монгол Улсын шийдвэртэй байр суурийг талархан дэмжиж байгаа бөгөөд Афганистан болон Иракийг тогтворжуулах, сэргээн боегох үйл ажиллагаа, түүнчлэн Ирак дахь олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцох талаар Монгол Улс шийдвэр төгс байгааг өндрөөр үнэлэв. Монгол Улс, АНУ хоёр нь олон улсын энхийг сахиулах хүч чармайлтад оруулах Монгол Улсын хувь нэмрийг ахиулах талаар цаашид хамтран ажиллахаар тохиров. Ерөнхийлөгч Ж.Буш Монгол Улсын хөгжлийн урт хугацааны зорилтуудтай уялдуулан техникийн туспалцаа үзүүлэхэд чиглэсэн хоёр талын хөтөлбөрүүдийг цаашид тууштай үргэлжлүүлэх талаар АНУ хүсэл эрмэлзэл дүүрэн байгааг нотлов. Ерөнхийлөгч Н.Багабанди Монгол Улсыг урт хугацааны туршид дэмжиж, эдийн заегийн тус-лалцаа үзүүлж байгаад АНУ-д гүн талархал илэрхийлжээ. Иракт чөлөөт, ардчилсан нийгмийг байгуулах явдал нь Ойрхи Дорнодод ардчилал, энх тайван, тогтвортой байдлыг бий болгоход чухал ач холбогдолтойг хоёр Ерөнхийлөгч тэмдэглэж, энэхүү үйл явцад НҮБ тэргүүлэх үүрэг гүйцэтгэх ёстой гэж үзсэн байна.
Ерөнхийлөгч нар хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг идэвхтэй хөгжүүлэх талаар тохиролцож, Ерөнхийлөгч Н.Багабандийн айлчлалын үеэр Монгол Улс, АНУ-ын хоорондын Худалдаа, хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурж буйг онцлон тэмдэглэв. Энэ нь хоёр орны хооронд эдийн засаг, худалдааны илүү ойр дөт харилцааг зохих ёсоор хөгжүүлэхэд туе дөхөм болно гэж найдаж байгаагаа Ерөнхийлөгч нар илэрхийлэв.
Хоёр Ерөнхийлөгч харилцан бие биенээ хүндэтгэх зарчим, эрх тэгш түншлэлд тулгуурласан Монгол Улс, АНУ-ын харилцаанд хоёр орны үндэсний ашиг сонирхолд нийцэж байгааг хүлээн зөвшөөрч энэхүү чухал харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх, дэлхий дахинд эрх чөлөө, энх тайван, ардчилал, хөгжил цэцэглэлийг тогтоохын төлөө хамтран ажиллахаа илэрхийллээ гэж Еренхийлөгчийн Хэвлэл, мэдээллийн албанаас
мэдээллээ.